СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-02-07

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх зөрчил бүртгэгдээгүй гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг, зөрчил гаалийн байгууллагын хэмжээнд 2020 он гарснаас хойш бүртгэгдээгүй гэдгийг ГЕГ-аас мэдээллээ.

Гаалийн байгууллага нь өнгөрсөн онд мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан есөн удаагийн үйлдлийг таслан зогсоож, нийт 4.5 кг мансууруулах бодис хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлж байсан аж.

 Монгол Улс гаалийн байгууллагадаа Target ID, TrueNarc, LDS G-Scan зэрэг АНУ, Их Британи, Израйль улсуудад үйлдвэрлэгдсэн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг зайнаас болон шууд дээж авалтаар илрүүлэх, шалгалт хийх хүчин чадалтай төхөөрөмжийг нэвтрүүлээд байгаа юм байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.