СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрээ будаагүй Кайли Женнерийг хүн таньсангүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Кардашианы гэр бүлийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Кайли Женнер олон нийтийн хорио цээрийн дэглэмийг зөрчин өнгөрсөн ням гарагт гэрээсээ гарч найзындаа зочилжээ. Гэвч түүнийг хэн ч таньсангүй.

Учир нь олны өмнө гарахдаа төгс make-up хийж, үсээ янзлан, багадаа 1,500 ам.долларын хувцас, тансаг гутлаар гангардаг бүсгүй ням гарагт найз Анастасия Стэсси Караниколаугийнд очихдоо огт гангараагүй байна. Нүүрээ будаж, үсээ янзлалгүй, үнэтэй чамин хослол, гутал өмсөөгүй 22 настай тэрбумтан бүсгүйг бараг л хүн танилгүй өнгөрчээ.  

Женнер олон нийтийн өмнө будаггүй төрхтэй гарах нь маш ховор. Коронавирусийн тархалтын үед залуу тэрбумтан арьсаа амрааж ихэнх цагаа өнгөрөөж байгаа бололтой. Саяхан Instagram-аар хийсэн Live чатаар Женнер найз Караниколауд хэлэхдээ “хорио цээр бол үсээ амрааж, хумсаа авч, сормуусаа тайлах хамгийн тохиромжтой цаг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Page six

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
64.119.18.49

shulam bna daa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.