АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг үнэхээр өвдсөн эсэхийг мэдэхгүй ч ямар ч өвчин туссан бай аз ивээж, эрүүл энх байхыг хүсчээ.
Трамп “түүний талаар олон янзын мэдээлэл ирж байгаа ч бид юу болсныг сайн мэдэхгүй. Миний хэлж чадах зүйл бол түүнд эрүүл энхийг хүсье” хэмээн сэтгүүлчдийн өмнө хэлсэн байна.
АНУ-ын тагнуулын албанаас даваа гарагт 36 настай залуу Ким энэ жил өвөөгийнхөө мэндэлсэн өдрийг тэмдэглээгүй ба дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш олон нийтийн өмнө гараагүй нь хүнд хагалгаанд орж, биеийн байдал нь сайнгүй байгаатай холбоотой хэмээн мэдээлсэн.
Үүний дараа Өмнөд Солонгосын эх сурвалжуудаар түүнийг зүрхний хагалгаанд орж, хувийн эдлэндээ хагалгааны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэв. Харин Засгийн газрын зүгээс удирдагч Кимийг өвдсөн гэх шинж ажиглагдахгүй байна гэжээ.
Ким Жон Ун 2014 онд сар гаруйн турш олон нийтийн өмнө гаралгүй байж байгаад спорт таяг тулан гарч ирсэн нь түүнийг өвдсөнийг баталлаа хэмээн хэвлэлээр бичиж байсан юм. Энэ удаад ч мөн юу болсныг тааж мэдэхээр тагнуулын албаныхан ажиглалтаа үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: New York Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.