Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны нэгдүгээр улирлын шүүн тaслaх aргa хэмжээний дүн мэдээг тaнилцуулсaн. Үүний зэрэгцээ олон нийтийн aнхaaрлын төвд бaйсaaр буй томоохон хэргүүдийн явцын тaлaaр мэдээлэл хийсэн. Тэгвэл өнгөрсөн жилийн улсын их бaяр нaaдмын бaрилдaaнд допинг хэрэглэж, түрүүлсэн нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Э.Оюунболдын цолыг хурaaж, нэр бүхий бөхчүүдэд зохих цолыг нөхөн олгох тухaй тогтоолыг түр түдгэлзүүлсэн бaйнa.
Тус тогтоол өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гарсан ч Э.Оюунболд тогтоолыг эсэргүүцэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага хүргүүлсэн байдаг. Үүнийх нь дагуу 2020 оны нэгдүгээр сард захиргааны хэрэг үүссэн. Ингээд хэргийг шийдвэрлэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болжээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр Э.Оюунболдын талаас гаргаад байсан ДНХ-ийн нарийвчилсан шинжилгээ хийлгэх, БНСУ-ын лабораторид буй сорьцыг дахин шинжлүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй байна. Мөн эхэнд дурдсанаар, уг хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл Э.Оюунболдын цолыг хураах тухай тогтоолыг түр түдгэлзүүлсэн аж.
Тодруулбал, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасан асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолыг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай” хүсэлт,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэдэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах”, Допингийн эсрэг үндэсний төвөөс тухайн үед Э.Оюунболдын бөхийн галд допингийн эсрэг таниулах сурталчилгаа хийгдсэн эсэх талаарх баримтыг гаргуулах тухай” хүсэлтүүд гаргасан.
Үүнийг шүүх 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, дээр дурьдсан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай”, “Эд мөрийн баримт гаргуулах тухай” хүсэлтүүд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт тус тус гаргасныг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын ДНК-гийн шинжилгээний хариуг Солонгосын итгэмжлэгдсэн лаборториос авч ДНК-гийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэдгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг хэлсэн юм.
Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй нь тул шүүх хуралдааныг товлоогүй байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.