СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: О.Баасанхүү: Намайг 1992 онд АН-аас гарснаас хойш 39 суудал аваагүй явж ирсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Ардчилсан намд элсэн, үнэмлэхээ гардан авлаа. АН энэ удаагийн сонгуульд тус намд байсан, шинэ нам хүчин байгуулсан лидерүүдийг эргэж нэгдэн, хамтдаа ялалт байгуулахыг уриалж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр гишүүнчлэлээ шинэчиллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Аливаа ардчилалыг бүтээн байгуулахад 300 жил хангалттгүй гэдэг бол, устгахад гурван өдөр хангалттай. Би 1994 онд Ардчилсан намд ороод 2012 онд гарсан. Одоо сөрөг хүчингүй болжээ, сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгожээ. 

2020 онд түүхэндээ анх удаагаа Ардчилсан намыг 39 суудалтай болгох шаардлагатай гэж үзэж байна. 1992 онд Ардчилсан нам гарснаас хойш нэг ч удаа 39 суудал санал авч байгаагүй. Ардчилсан намын ялалтыг биш, ард түмнээ бодоод АН-д элсэж байна. 

Сөрөг хүчнийг нэгтгэе, Ардчилсан намыг бүлэгтэй болгоё, нийтээрээ хариуцлага нэхье.

Би өөр намаас ирж байгаа учраас 100 сая төгрөг төлөхгүй. 100 сая нь энэ намын шийдвэр учир би энийг зөвшөөрөөхөөс өөр аргагүй. Бүх нам мөнгө авдаг, юу гэж хэлж авах нь чухал. Шинэ үндсэн хууль нь хэрэгжээд эхлэхээр энэ нь жигдрэх байх. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ардчилсан намыг шинэчлэхийг хүсэгч нар
4 жилийн өмнө
202.21.109.37

ардчилсан нам муу бүхний үүр уурхай болжээ одоохурцыг даргаар нь тавьчих

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.