СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Хаппи веритас" эмнэлэг иргэдийг буруу оношлоогүй хэрэгтээ гомдол гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны нэгдүгээр улиралд гарсан гэмт хэрэг, шүүх хурлын талаар мэдээлэл хийснийг шууд дамжуулан хүргэж байна. 

Монгол Улсын шүүх энэ оны нэгдүгээр улиралд 23 266 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Нийт 3 779 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 644 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 413 хүнийг хугацаанаас өмнө суллаж, 1 575 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

. Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 19 хэргээр буюу 41.3 хувиар өссөн дүнтэй байна.
Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 3167 хүн ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар “Олон нийтийн анхааралд байгаа хэргийг шүүх шийдвэрлэсэн байдал” сэдвээр холбогдох мэдээллийг өгөв.

Элэгний BC вирусийн шинжилгээ авдаг  хувийн эмнэлгүүдийн хариу нь буруу байсан гэх мэдээлэл иргэдийн дунд тарсан билээ. Харин энэ асуудлаар "Хаппи веритас" эмнэлэг иргэдийг буруу оношлоогүй тул ЭМДГ-аас тавьсан актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

“Хаппи веритас” ХХК нь 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрийн нийт 176.550.000 төгрөгийн төлбөр санхүүжилтийг шилжүүлэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийг шилжүүлэхийг даалгах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/90 дүгээр тушаал, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/102 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Учир нь. “Хаппи веритас” ХХК –ийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын газрын даргын гаргасан актад тулгуурлан шүүхэд хэргийн газрын үзлэг хийлгэх, нотлох баримт цуглуулах хүсэлт гаргасныг энэ сарын 6-ны өдөр шүүхээс шаардлагагүй хэмээн үзсэн байна. Уг захирамжид нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хүргүүлжээ.

Шүүхээс хэргийн газарт үзлэг хийх боломжгүй хэмээн үзсэн. Учир нь тухайн үед авч байсан шинжилгээний төхөөрөмж, багаж хэрэгсэл өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй хэмээн үзэж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.