СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-04-22

“Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийг өнөөдөр татан буулгах уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид лав долоо хоногийн турш эсэргүүцлийн алхалт хийж байна. Тэд “...”Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулга” гэсэн шаардлагыг тавьжээ.

Ингээд байгаагийн учраа  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төслийн талбайд үүсээд байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын хууль дүрмийн хэрэгжилт шударга бус тогтолцооноос болоод байна. Тэнд үйл ажиллагаа явуулдаг гаднын хөрөнгө оруулалттай компани нь Монгол Улсын олон хууль дүрмийг ноцтой зөрчиж хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулан, ажлын байрны дарамт шахалт үзүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан боомилж давуу эрх тогтоон бусармаг үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал. Үүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК мөн л хөдөлмөрийн маргаан үүсгэж монгол хүн нутагтаа ажиллах боломжгүй байдалд хүргэж байна. Тиймээс УИХ-ын 73 дугаар тогтоол, Засгийн газрын  296 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардалагатай гэж тэд тайлбарлаж байна.

.  Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани хэлбэрээр ажиллах энэ компани Тавантолгой төслийг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох ажлыг хариуцаж байгаа юм.

Үүнийг тэр чигээр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж болохгүй. Тийм учраас  нэг тэрбум орчмын нөөцтэй нэг ашиглалтын лиценз  дээр “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани байгуулаад  хөрөнгө босгох ажлыг хийлгэж буй аж. УИХ, Засгийн газрын тогтоолын бодлого, зорилго нь энэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани дээр “Чалко” компани нүүрсээ татаж байгаа юм байна.

“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар одоогоос гурван сарын өмнө “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Сонгуулийн хугацаатай нэлээд тулах төлөвтэй байна” гэж мэдэгдэж байв. Энэ . талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. IPO-ыг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 2020 оны эхний хагас жилд багтаан гаргана гэж байв.

Гэвч Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах гэж байна. Хэрвээ Д.Сумъяабазарын хувьчлах төлөвлөгөө цааш явах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно. Төмөр зам байгуулдаг мөнгө алга болно” гэж байв.

Уншигчид санаж байгаа бол энэ ярианаас нь хойш, удалгүй “Страто” компанийн талаар яригдаж эхэлсэн.

 

Эхнийх нь, өндөр үнэлэгдэж байсан Тавантолгойн ордын хамаг “өрөм”-ийг  “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д лицензээр эзэмшүүлж, цаашаа Хятад руу ганцхан тэрбум доллараар үнэлж IPO нэрээр худалдах гэж байна гэж буй. Нөгөө талаас, . Тэгж байж өнөөдөр Тавантолгойн түүхий нүүрснээс ашиг олдог хувийн угаах үйлдвэрүүд, төмөр зам, өөр бусад шимэгчид үгүй болно. Харин тэдний оронд төрд нэмүү өртгийн татвар нь орж, хувьцаа эзэмшигч ард түмэн ашиг хувиа хүртэнэ. Нэг үгээр хэлэхэд IPO босгосноор гахай шиг ганцаараа иддэгүүд больж, оготно шиг олуулаа иддэг болно гэсэн үг.

Юутай ч Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дагуулж одоогоос найман сар гаруйн өмнө дан ганц IPO гаргах үүрэгтэй “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулаад үйл ажиллагааг нь жигдрүүлээд байв. Энэ компанийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү удирддаг.

Гэвч дээр дурдсан зөрчлүүд, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчдын хэдэн өдрийн эсэргүүцлийн үр дүнд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр болсон тухай мэдээллийг бид авлаа. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргаж магадгүй болжээ.

Хэрвээ ингэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө шийдвэрийг өөрөө “татан буулгасан” явдал болно.

Нөгөөтэйгүүр эрх баригчдын энэ шийдвэр “сонгууль хүртэл гал намдаах” зорилготой байж мэднэ. Учир нь 2020 оны сонгуульд тэд ялна гээд итгэчихсэн байгаа. Тэгж ялчихаад “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-иа сэргээн байгуулж, IPO-гоо ч гаргана гэж төлөвлөсөн байж мэдэх юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.