СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-02-07

Ноцтой ослын улмаас хоёр хүний амь эрсэджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Ханхонхор сумын  Өгөөмөр багийн нутаг “Цагааны гол” гэх газар хоёрдугаар сарын 03-ны өдрийн 05:30 цагийн орчимд асфалтан замд  Lexus-470 маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч  нарын 2 хүн нас барсан ноцтой хэрэг гарчээ.

Мөн Увс аймгийн Зүүнхангай сумын 3-р багийн  нутаг  “Шүүтийн ам” гэх газар  шороон замд хоёрдугаар сарын 04-ний өдрийн 23:00 цагийн орчим улсын дугааргүй Daun маркийн мотоцикл онхолдож, жолооч  42 настай, эрэгтэй Б нас барсан байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногт нийт 786 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 588-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэний дотор 1 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.