СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мишель Обама дэд Ерөнхийлөгч болох уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ жилийн 11 дүгээр сард явагдахаар товлосон билээ. Бүгд Найрамдах намаас Дональд Трамп хоёр дахиа нэр дэвшин өрсөлдөж магадгүй бол Ардчилсан намын сунгаанд дэд Ерөнхийлөгч асан Жо Байден тэргүүлж байгаа юм.

Тэгвэл Жо Байден өнгөрсөн даваа гарагийн орой өгсөн ярилцлагадаа хэрэв Ерөнхийлөгч болбол дэд Ерөнхийлөгчөөр хэнийг томилох талаар сэтгэгдэлээ хуваалцжээ. Байден АНУ-ын тэргүүн хатагтай асан хатагтай Мишель Обамагийн талаар ам нээж “тэр бол гайхалтай эмэгтэй. Аль замаар хаашаа явахаа мэддэг. Обамагийн гэр бүл бол гайхалтай найзууд” хэмээн ярьсан байна.

Түүгээр зогсохгүй хэрэв Ерөнхийлөгч болбол эмэгтэй дэд Ерөнхийлөгч томилохоо амлаад амжжээ. Магадгүй экс тэргүүн хатагтай, Ардчилсан нам дахь олны танил эмэгтэйчүүдээс ч сонголтоо хийж болох юм.

Мишель Обама “Becoming” номоо хэвлүүлснээр 2018, 2019 онуудад АНУ-д хамгийн их анхаарал татсан эмэгтэй байсан юм. Түүний ном 10 сая гаруй хувь борлогджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
147.147.106.64

nudend huiten huuhen shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.