АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхэнд цагаачлалын урсгалыг чангатгаж, түр хугацаанд таслан зогсоохоо мэдэгдсэн. Тэгвэл Нэгдсэн улс ногоон карт буюу байнгын оршин суух зөвшөөрлийг 60 хоногийн хугацаанд олгохоос татгалзжээ.
Энэ нь коронавирусийн хямралын үед ажлын байраа алдаж байгаа Америкийн олон сая иргэнийг ажлын байраа хамгаалахад тустай гэж үзэж байна. Шүүмжлэгчдийн зүгээс Засгийн газар коронавирусээр шалтгаалан цагаачдын тоог бууруулахыг оролдож байна хэмээн буруутгаж байсан бол энэ удаад Ерөнхийлөгч Трамп цагаачлалын асуудалд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг хандуулж, коронавирусын тархалтаас сэдвийг өөрчилж байна гэж үзжээ.
Нэгдсэн улс коронавирусийн тархалтын дэлхий дээрх хамгийн том голомт болж 820,000 орчим хүн халдварлаж, 45,000 гаруй иргэн нас бараад байна.
Трампын хэлснээр эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн эргэхээс хамаарч ногоон карт олгохыг хориглосон хугацааг сунгаж магадгүй юм. Одоогоор тус улсын 22 сая иргэн ажлын байраа алдсан гэдгээ баталжээ.
Ногоон карт нь цагаачдад олгодог байнгын оршин суух эрхийн карт бөгөөд АНУ-ын иргэн болох боломжийг олгодог. Жилд дунджаар нэг сая хүнд олгодог гэсэн тоо байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь төрөл төрөгсөд, хамаатан садан нь Америкт амьдардаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.