СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-21

ВИДЕО: Коронавирусийн халдвар авсан нийт өвчтөнүүдийн 16 хувь нь амт, үнэр мэдрэхгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавирус өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дэлхийн улс орнуудад тархаж эхэлсэн билээ. Уг вирусээр халдварласан хүн шинж тэмдэг нь бүрэн арилж, биеийн байдал нь эргээд хэвийн болтол нэлээд хугацаа шаардлагатай нь хэдийн батлагдаад байна. Гэхдээ халдвар авсан хүн хэр хурдан эдгэх нь тухайн хүний биеийн байдал болон суурь өвчтэй эсэхээс ихээхэн шалтгаалж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Зарим хүнд илэрч буй шинж тэмдэг богино хугацаанд арилж байгаа бол бусдынх нь удаан үргэлжилж, улам хүндрэх тохиолдол ажиглагдаж байгаа аж.

Тэгвэл манай улсад коронавирусийн халдвараар өвчилсөн 34 тохиолдлын шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн их эмч, АУ-ны доктор Б.Саруул, ХӨСҮТ-ийн их эмч, АУ-ны доктор, Б.Бурмаа нар мэдээлэл өглөө.

Коронавирусээр халдварласан хүний олонхоос нь ханиалгах, халуурах ерөнхий шинж тэмдэг илэрдэг.

  • 1-2 хоногт: Халуурч, энэ үед хоолой бага зэрэг өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа
  • 3-4 хоногт: Хоолойн өвдөлт нэмэгдэнэ. Хоолой сөөж, юм залгихад хоолой өвдөнө.
  • 5 хоногт: Толгой эргэх, дотор муухайрах, юм идэхэд хоолой өвдөх, бие даагдахгүй, хөдлөхөд хэцүү болох халуун нэмэгдэнэ.
  • 6 хоногт: Хуурай ханиалгах, ядарч сулдах, дотор муухайрах.
  • 7-8 хоногт: Амьсгалахад төвөгтэй болох, бие сулрах, бие даагдахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Энэ үеэс хуурай ханиалга маань цэртэй ханиалга болж эхэлнэ.
  • .

ХӨСҮТ-ийн их эмч, АУ-ны доктор, Б.Бурмаа: ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 348 өвчтөн байна. Үүнээс халдвартын клиникт 219 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ковид-19 халдвартай болон сэжигтэй, ойрын хавьтлын гэсэн 154 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа юм. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой дунд зэрэг байна. .

Эдгээр иргэдийн хувьд 67 хувьд нь хоолой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Түүнчлэн сүүлийн үед нийт өвчтөнүүдийн 16 хувь нь амт, үнэр мэдрэхгүй байх тохиолдол байна. Өнөөдрийн байдлаар хүнд болон хүндэвтэр биеийн байдалтай өвчтөн байхгүй.

Түүнчлэн өнөөдөр энэ сарын 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа үдээс хойш мэдээлэл хийхдээ дурдсан. Тэрбээр “Халдвар авсан хүний эхнэр болон өөрт нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна” гэж дурдсан. Үүнээс харахад шинж тэмдэггүй хэлбэрээр иргэд өвчилж байгаа тул өөрийгөө болон бусдад халдвар тараахгүй үүднээс амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байгаа юм.
Шинж тэмдэггүй хэлбэр гэдэг нь тухайн хүнд ямар нэгэн зовуурь илрэхгүй, халуурахгүй, өвдөхгүй байхыг хэлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.