СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2020-04-21

БНСУ-ын Үндэсний Ассамблейд хөтөч нохой оруулахаар болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

БНСУ-ын 300 гишүүнтэй Үндэсний Ассамблей нэгэн албан бус нэмэлт гишүүнтэй боллоо. Энэ бол Future Korea Party намын гишүүн, харааны бэрхшээлтэй улс төрч Ким Е Жи-гийн хөтөч нохой Жой юм.

Өнөөг хүртэл чуулган болон хуралдааны танхимуудад ямар ч амьтан оруулахыг хориглодог байжээ. Харин энэ удаагийн сонгуулиар Ким Е Жи хууль тогтоогчоор ассамблейд нэгдсэнээр Үндэсний Ассамблейн Тамгын газраас уг асуудлыг эргэн харж үзжээ. 

Энэхүү хориг нь чуулганы болон хуралдааны танхимд бусдад саад учруулах эд зүйл, хоол хүнс оруулах ёсгүй гэсэн заалтад үндэслэсэн байв. Үүний талаар Ким өөрийн фейсбүүк хуудаснаа “Хөтөч нохой бол уулзалтад саад учруулдаг эд зүйл, хоол хүнс биш харин сохор хүний нүд болж өгдөг анд нөхөр юм” гэжээ.

Бусад намын гишүүд Ким Е Жи болон Жойд дэмжлэг үзүүлсний дараа Үндэсний Ассамблейн нарийн бичгийн дарга хөтөч нохойг чуулганд оруулахыг зөвшөөрөхөөр болсныг даваа гарагт мэдэгджээ.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.