БНСУ-д коронавирустэй 20-иод насны эмэгтэй түүнийг эмнэлэгт хүргэсэн түргэн тусламжийн жолооч руу нулимсан хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг хэрэг хоёрдугаар сарын 28-нд Тэгү хотод болсон байна. Коронавирусээр оношлогдсон эмэгтэй түргэн тусламжийн машинаас гарахдаа жолоочийг элдвээр харааж, түүн рүү нулимсан байна.
Цагдаагийн газраас мэдээлснээр өвчтөн ийнхүү уурласан нь жолоочийн "галзуу жолоодлого" -оос болсон гэнэ.
Тэжон хотын Прокурорын газраас тус эмэгтэйг жолоочийн албан үүрэгт саад учруулж, хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгаж байна.
Энэ явдлын дараа жолооч коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд түүний хариу “Сөрөг” гарчээ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.