СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-21

А.Амбасэлмаа: Олон улсын тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр тус төвийн хоёр лабораторид COVID-19 халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 80, зарим үед 500 гаруй шинжилгээ хийж байгаа гэв.

"Интермед" эмнэлэгт хэвтсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан бол өөр нэг хүний шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Энэ сарын 18-нд Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн /TIR/ автомашины жолоочоос коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 34 боллоо.

Уг иргэн эхнэртэйгээ хамт тээвэрт явсан бөгөөд ирсэн даруйд нь тусгаарласан байсан. .

Энэ хүн хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт яваад энэ сарын 18-нд иржээ. Өнөөдрийн байдлаар олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарлаад байна.

Олон улсын тээврийн /TIR/ машины жолооч нар удаа хугацаагаар явдаг учир гэр бүлийнхэн нь уулзах, хоол хувцас авчрах зэргээр уулзах хүсэлтэй албаны хүмүүст илэрхийлжээ. Тэдний хүсэлтэд "Тэгэх шаардлагагүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг иргэддээ анхааруулмаар байна" хэмээсэн байна. 

"Жолооч нар бүгд тусгаарлах хувцастай явдаг.. Манай улсад коронавирусийн халдвар тусгай үүргийн онгоцоор ирсэн, ОХУ-аас дамжин ирсэн болон тээврийн жолооч нараас илэрч байгаа тул сонор сэрэмжтэй байхыг дахин анхааруулж байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.