Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийж "Интермед" эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байгаа тухай мэдэгдсэн. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд "Интермед" эмнэлгийн зүгээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан тул шинжилгээг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д өнөө өглөө 05:00 цагт хийж эхэлсэн талаараа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдсэн.
Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан талаар ЭМЯ-ны албан ёсны фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.