Япон улсад шинэ төрлийн коронавирусийн тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор улс орондоо онц байдал зарлан хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Мөн түүнчлэн япончуудын бахархал болсон мэргэжлийн сумо бөхөөс тус вирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор сүмо бөхийн холбооноос бөхчүүдийг бэлтгэл хийж болох ч бие, биедээ хүрэх буюу барилдах бэлтгэл хийхийг хориглоод байна.
Өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулагдсан Хару башё хуваарь ёсоор зохион байгуулагдсан ч үзэгчгүйгээр зохион байгуулагдсан юм. Харин ирэх тав болон долоодугаар сарын башё зохион байгуулагдах хугацаанд өөрчлөлт орсон байна. Тухайлбал:
Нацү башё: Тавдугаар сарын 24-ний өдрөөс зургаадугаар сарын 7-ны өдөр хүртэл
Нагояа башё: Долоодугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулагдахаар болсон байна. Уламжлал ёсоор бол аливаа башё тухайн сондгой тоотой саруудын эхний эсвэл хоёр дахь бүтэн сайн өдөр нь эхэлдэг уламжлалтай ч коронавирусын тархалтын улмаас ийнхүү өөрчлөгдөж байна.