СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: А.Цэрэнбат: Дарханы замаа засаагүй Д.Энх-Амгалан сайдыг АТГ-т шалгуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, хатуу хучилттай зам болгох шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан.

Үүний хүрээнд ЗТХЯ-наас тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван гүйцэтгэгч компанийг шалгаруулж, ажлыг эхлүүлэхээр хуучин замыг хуулаад орхисон. Гэвч тэдгээр компанийн хоёр нь албан үүргээ цалгардуулснаас өдгөө олон иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө нэг бус удаа хохироод байгаа юм.

Иймд “Хэвтүүл хөдөлгөөн”-ний тэргүүн А.Цэрэнбат тухайн замд хохирсон тээврийн жолооч болон ард иргэдийн төлөөлөл болон ЗТХЯ-ийг шүүх хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэнэ хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр эхнээсээ шүүхэд хандаад эхэлсэн талаараа мэдээлэл өглөө. 

Өнгөрсөн долдугаар сараас хойш Дарханы замд 140 зам тээврийн осол бүртгэгдэж, 20 гаруй иргэн амь насаа алдсан. . Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан болон Зам тээврийн яамыг хариуцагчаар татсан.

А.Цэрэнбат “Дарханы замд хохирсон иргэд нийлэн Зам тээврийн сайд Б.Энх-Амгаланд хариуцлага тооц хэмээн Засгийн газарт хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуд “Хэрвээ та бүхний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байвал шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандаж болно” гэсэн. Бид нарын зүгээс Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хурдан хийгээч хэмээн хүсэж байгаа.

Тээврийн цагдаагийн газарт Дарханы замд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулахын тулд ямар ажил хийж байгаа талаар хүсэлт явуулсан. “” хэмээн цагдаагийн байгууллага нь нотолчоод байна.

Мэргэжлийн бус хүн Зам тээврийн салбарыг толгойлсноос хойш худлаа ярьж, төсөв гарган зам засаж байгаа хэмээн хэлдэг ч хачир дээрээ төсөв авсан гээд байгаа компаниуд нь одоо хүртэл зам арчилгааны хөрөнгө мөнгө аваагүй гэх тайлбарыг өгч байна.

Иймээс Зам тээврийн сайд Б.Энх-Амгаланг цагдаа болон АТГ-т өргөдөл гаргаж, шалгуулна хэмээн мэдэгдлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.