СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Харри хуримынхаа өмнөх өдөр хадам аавтайгаа холбоо тогтоохыг оролджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Ханхүү Харри хадам аавыгаа сонингуудад ярилцлага өгөхөө болихыг гуйж, хосууд Томас Мэрклтэй таарамжгүй харилцаатай болсон нь хэвлэл мэдээллийн буруу гэж үзэж байсныг хуримынхаа өмнөх өдөр түүнд илгээсэн зурвасуудаас илэрчээ.

Шүүхийн баримт бичигт илэрсэн эдгээр зурвасуудаас харахад . Мексикт амьдардаг Томас охиныхоо хуримд оролцох товтой байсан ба өөрийгөө хуримд бэлдэж буй папараци зургуудыг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран зохион байгуулсан болох нь илэрсэн юм.

Томасд зурвасууд илгээснээр Харри хурим болохоос өмнө нөхцөл байдлыг аврахыг оролдож байжээ.

Тэрээр “Том, Харри байна! Тантай үнэхээр ярих хэрэгтэй байна. Та уучлалт гуйх хэрэггүй ээ, бид нөхцөл байдлыг ойлгож байгаа ч олон нийтэд мэдээлэл дэлгэх нь байдлыг улам л дордуулах болно. Хэрэв та Меганд хайртай бол, бүх зүйлийг засахыг хүсэж байвал над руу залгаарай. Хэрэв тэгвэл, танд хэвлэл мэдээлэлтэй огт ярилцах шаардлагагүй хоёр ч өөр арга зам бий. Анхнаасаа энэ нөхцөл байдлыг тэд үүсгэсэн. Тиймээс над руу залгаж, тайлбарыг минь сонсооч. Мег бид хоёр уурлаагүй ээ, бид зөвхөн тантай ярилцахыг хүсэж байна. Баярлалаа ”гэсэн байжээ.

Үүний дараа явуулсан зурвастаа Ханхүү Харри "Бас, хэвлэлийнхэнтэй яривал муу үр дагавар гарах л болно, Том надад итгээрэй. Зөвхөн бид л танд тусалж чадна,  анхнаасаа бид туслахыг л хичээсээр ирсэн ” гэжээ.

Харин Томас Мэркл Харригийн дуудлага, зурвасуудад хариулахын оронд АНУ-ын алдарт TMZ вэбсайтад зүрхний шигдээс болсон тухайгаа мэдэгджээ. Меган аавыгаа эмнэлэгт хэвтсэн гэдгийг хуримаасаа хэдхэн хоногийн өмнө энэхүү TMZ-гийн мэдээллээс олж мэджээ.

Шүүхийн өргөдөлд мэдээлснээр Меган рүү аав нь хуримын өглөө буюу 2018 оны тавдугаар сарын 19-ний өглөөний 04:57 дуудлага илгээсэн байжээ. Үүнээс хойш тэд зөвхөн захидлаар харилцсан байна.

Аавыгаа өөрт нь хандсан байдлын талаар гомдолсон Меганы захидлыг Их Британийн Daily Mail сонин нийтэлсэн бөгөөд Меган тэднийг хувийн нууцад халдаж, зохиогчийн эрхийг зөрчиж, хувийн мэдээллийг урвуулан ашигласан хэмээн буруутгаж шүүхэд өгөөд байгаа билээ.

Эдгээр баримт бичгүүдийг хосууд баасан гарагт шүүхэд хүлээлгэж өгсөн ба үүний дараахан тэд Их Британийн сонингуудтай огт харилцахгүй болсноо мэдэгдсэн.

Daily Mail сонины холбогдох хэргийн шүүхийн сонсгол энэ баасан гарагт видео хурлаар болох аж.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.