СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-04-21

LIVE: О.Баасан: Сонгуульд нэр дэвшигчид зарцуулсан зардлаа төрөөс олж авах боломж олгож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж байна.

Тэд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг угтаж "Авлигаас татгалзъя" нэртэй энэхүү хэвлэлийн бага хурлыг зарлаж байгаа ажээ. 

АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан:

-УИХ бол Монголын төрийн эрх барих дээд байгууллага. 76 төлөөлөгчөөр улс орныхоо хувь заяаг шийдүүлдэг төрийн тогтолцоонд шилжээд 532 хүн УИХ-д суулгаж 30 жил өнгөрлөө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан парламент бүр шударга байх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна. Тийм учраас найм дахь удаагийн сонгуулийг шударга байлгах дуу хоолойгоо хүргэх ёстой гэж үзсэн. 

. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс улс төрийн намууд дунджаар 360-774 сая төгрөг авах гэж байгаа юм байна. Гэтэл УИХ-ын гишүүн өөрөө 96 сая төгрөгийн цалин л төрөөс авдаг. Нэр дэвшихдээ зарцуулсан дээрх мөнгийг хэрхэн эргүүлж олж авах вэ гэдэг нь өөрөө маш том асуудал. Төрөөс хулгай хийх нь тодорхой.

. Иргэд ч ихээр бидэнд хандаж "Бид сонголтоо эрүүлээр хиймээр байхад сонголтгүй сонголт тулгаж байна" гэсэн гомдол ирүүлсээр байна.

Иймд АТГ-ын дэргэдэх ОНЗ-өөс Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Ерөнхий прокурорт хандаж "Авлига албан тушаалийн гэмт хэрэгт холбогдож байсан нөхдийн нэрийг зарлаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх боломжийг олгооч" гэсэн шаардлагыг хүргүүлж байна.  

Албан бичгийг долоо хоногийн хугацаатай өгч байна. Хариугаа авсны дараа нийтэд зарлана.

Мөн АТГ, УДШ-д бүртгэлтэй 36 улс төрийн намд зөвлөмж хүргүүлж байна" гэлээ.

АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүн И.Мөнхжаргал:

-Үндэсний аудитын газарт өнгөрсөн долоо хоногт шаардлага хүргүүлж, улс төрийн намуудыг сонгуульд оролцохдоо их хэмжээний мөнгө зарцуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөнгөгүй сонгууль явуулна гэж хэлсэн. Гэтэл Засгийн газрын харьяа СЕХ нь ийм их хэмжээний мөнгө зарцуулж сонгуульд өрсөлдөх босго тогтоосон. Иймд сонгуульд зарцуулах зардлын хэмжээгээ бууруулаач гэсэн шаардлагыг 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр хүргүүлсэн. Хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.