Халдварт цар тахал коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд хорио цээр тогтоож, ард иргэд өөрсдийгөө тусгаарлаж байгаа билээ. Тэгвэл Энэтхэг улсад нууцлаг агуйд өөрсдийгөө тусгаарлаж халдварт тахлаас хамгаалж байсан гадны зургаан жуулчныг олсон байна.
Тэд Уттараханд мужийн Ришикеш тосгоны ойролцоо агуйд сар орчмын хугацаанд амьдарчээ. Даяанчийн агуйд өөрсдийгөө тусгаарлаж байсан жуулчдыг цагдаа нар өнгөрсөн ням гарагт олсон байна. Тэдний дөрөв нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй бөгөөд Франц, Турк, Америк, Балбаас ирсэн жуулчид байжээ.
Эхэндээ зочид буудалд байрлаж байсан боловч мөнгө нь дууссан тул агуйд орогнохоор шийдсэн байна. Хэдийгээр зочид буудалд төлөх мөнгө үлдээгүй ч хүнс, бусад хэрэгтэй зүйлсээ худалдаж авах мөнгө үлдээсэн тул эрүүл саруул тусгаарлагдсаар өдийг хүрчээ. Ришикеш тосгон нь дэлхийн йогийн төв бөгөөд 1968 онд алдарт Beatles хамтлаг зочилж байснаар алдартай болжээ.
Энэтхэг улсад хорио цээрийн дэглэм тавдугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх билээ. Үүний хүрээнд гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш дотоодын болон гадны иргэдийг Уттараханд мужид нэвтрэхийг хоригложээ.
Хүн амаараа дэлхийд хоёрдугаарт, эдийн засгаараа тавдугаарт ордог улсад коронавирусийн 20,000 орчим тохиолдол илэрч, 600 орчим хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.