СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-04-21

Э.Бат-Үүл: Шүүх хурлуудыг хугацаанд нь явуулж, асуудлыг шийдмээр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр /2020-04-21/ эхэллээ.

Түүнийг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж буй.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгаж байгаа.

Энэ хэргийн талаар дарамтлуулсан гэх ТОСК-ийн захирал асан А.Гантулга өчигдөр mass.mn сайтад ярилцлага өгч дараах тайлбарыг хэлсэн билээ. Уг ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Сурталчилгаа
  • 2020-04-21 11:40

    Э.Бат-Үүлийг шүүх хуралдаан ирэх тавдугаар сар хүртэл дахин хойшиллоо

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн шүүх хуралдаан дахин хойшилж, ирэх тавдугаар сарын 13-нд хуралдахаар боллоо. 

    Шүүгдэгч Э.Бат-Үүл “Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал хойшиллоо. Миний зүгээс харамсаж байна. Яагаад гэхээр ер нь энэ шүүх хурлууд цаг хугацаандаа яваад асуудлаа шийдмээр байгаа юм. Миний хувьд хурлыг хойшлуулах дургүй байсан ч биднээс хамаарахгүйгээр хойшилсон учир хуулиа дагахаас яах вэ.

    Миний зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаа. АТГ болон прокуророос хэргийг хянан шийдвэрлэх явцдаа хууль зөрчиж, нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулсан. Тэр тусмаа ноцтой нь иргэн бидэнд хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гээд өөрсдөө болохоор нийгмийн тархийг угааж гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулсан. Тийм учраас үнэн бодит зүйлийг харуулахын тулд шударга шүүхийн тулд хурлыг ил тод явуулах ёстой.

    Энэ бол миний зүгээс тавьж байгаа шаардлага. Намайг гэмт хэрэгтэн болгож харуулахын тулд гэм зэмгүй арваад хүнийг яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа гэмгүй хүмүүсийг яллагдагчаар татаад өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг аваад хэрэгтэн болгосон. Энд би зориуд хэлье. АТГ болон прокурорын зүгээс явуулж байгаа бузар булай үйл ажиллагаа” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.