СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-20

А.Гантулга: Д.Оюунжаргал захирлын хүүхдийн сургалтын төлбөрийг шийдэж өгсөн нь үнэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

ТОСК-ийн захирал асан А.Гантулгыг шүүх хурал маргааш болно. 2016 онд тэрээр ТОСК-ийн захирлын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Дараахан нь буюу 2016 оны аравдугаар сараас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ

Түүнийг уг албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгосон, хахууль авсан зэрэг үндэслэлээр буруутгасан юм. Нийслэлийн Прокурорын газраас А.Гантулгыг “Орон сууцны санхүүжилтийн корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн дүрэмд заасан компанийн үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ хэлцэл байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп” компанид давуу байдал олгосон хэмээн баривчилж байсан юм.

Маргааш шүүх хурал болох гэж буйтай холбогдуулан тэрээр mass.mn сайтад ярилцлага өгчээ. 

А.Гантулга "Миний хувьд хийсэн хэрэг байхгүй. Цэвэр улс орныхоо бүтээн байгуулалтын төлөө ажилласан. Намайг дөрвөн үндэслэлээр буруутгаж буй юм билээ... "Бэрэн" групп буюу Э.Бат-Үүл даргатай холбож буруутгадаг. Уг групп нь гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд одоогийн "Хангай" хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад тэнцэж гүйцэтгэсэн юм билээ. Миний өмнөх Ж.Алдаржавхлан дарга байх үед газар чөлөөлөхдөө газар олголтын давхцал үүсгэж, "Бэрэн" группийн газар нутгаас авчихсан юм билээ.

Би "газраа бланслая" гэсэн шийдвэр гаргаж, 900 мкв газрыг чөлөөлж авангуутаа 5 орцтой, 276 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлье гээд нэг мкв-ыг 860 мянган төгрөгөөр зарах гэрээ хийсэн. Энэ гэрээн дээр үндэслэж "Бэрэн" групп манай ТОСК хоёр 24 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. "Бэрэн" групп энэ дагуу ажлаа хийж, хүлээлгэж өгөх гэтэл маргаантай гээд аваагүй... 

. Нийт 24 тэрбум төгрөгийн төсөл шүү дээ. Үлдсэнийг нь уг групп гаргасан. Ийм асуудал дээр л хэрэг үүсгэсэн.

ТОСК-аас шилжсэн 5 тэрбум төгрөг "Бэрэн" группийн дансанд оронгуут уг групп Б.Чулуудай гэдэг захиралтай "Гранд лайн" ХХК-тай гэрээ хийж тэр компанийн авсан байсан төслийг "Бэрэн" авсан юм билээ. 

Энэ үйл явцтай намайг холбогдуулж мөнгө угаасан гэдэг... Хоёр ААН-ын хоорондох гэрээнд би хамаагүй" гэсэн тайлбарыг өглөө. 

2016 онд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд Ерөнхий сайд манай ТОСК-ийн ажлыг дэмжинэ гэж хэлэхэд би маш их баярласан. Дараа нь У.Хүрэлсүх сайд ч бас тэгж хэлсэн. Гэтэл дээр нь үүрэг өгөөд байхад доодох хүмүүс нь бодит байдал дээр хэрэгжүүлдэггүй юм байна

Мөн "Могул" ХХК-тай холбож ярьдаг. Тухайн үеийн ТУЗ-ын шийдвэр гараад, хөрөнгө оруулалт нь хийгдээд мөнгө төгрөг нь өгөөд явсан. Намайг хоёр өрөө байр авсан, барьсан гэдэг. Би ямар ч хамаагүй. 

Манайх 13 дугаар хороололд байсан ч хүү маань Сант сургуульд орсон тул нүүсэн. Одоо циркийн хажууд 100 мкв талбайтай орон сууцанд одоо амьдарч байна. 

. Дараа жил нь "Буянт-Ухаа" 1-р хорооллыг босгосон. Тэр үед ТОСК 13 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тэрний дараа жил бид "Буянт-Ухаа" 2-р хорооллын төслийг эхлүүлсэн. Уг төсөл хэрэгжсэн бол 18 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байсан.

Гэтэл Н.Алтанхуягийн засгийн газар огцорч ойлгомжгүй байдал үүссэн. Бидний ажил доголдсон. 

. Дараа нь У.Хүрэлсүх сайд ч бас тэгж хэлсэн. Гэтэл дээр нь үүрэг өгөөд байхад доодох хүмүүс нь бодит байдал дээр хэрэгжүүлдэггүй юм байна.

Мөн ТОСК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргалаас авилга авсан /бүс болон виски/ гэж буруутгадаг. Тухайн үед ТОСК /аж ахуйн тооцоотой/ 13 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан үе. Компанийн тухай хуулиар ашигтай ажилласан тохиолдолд удирдлагууд ажилчдаа шагнаж урамшуулах бүрэн эрхтэй.

. Дараахан нь манай ээж 3-р эмнэлэгт хэвтэж байсан. Би сахиж байсан. Тухайн үед Д.Цогтбаатар сайдын ээж бурхан болсон тул хамт очьё гэж манай ажлынхан хэлсэн.

Би гэрээсээ хувцсаа авчруулсан. Костюм пиджак өгөхдөө манай авгай бүс мартсан байсан. Өмд шувтраад байсан. Д.Оюунжаргал захирал "Нөхөртөө авсан бүс байна. Зүүх үү" гэсэн. Аваад зүүсэн. Д.Цогтбаатар сайдын гэрт эмгэнэл илэрхийлээд гарч иртэл надад нэг виски өгсөн. Аваад салсан.

Дараа нь хууль хяналтынхан надад "Танай Д.Оюунжаргал захирал чамд хоёр тортой мөнгө өгсөн биз дээ гэж гүтгэсэн. Би хэлсэн. Мөнгө аваагүй... Надад бүс, виски л өгсөн" гэтэл "Тэр чинь танд байгаа юу, байгаа бол аваад ир" гэсэн. Авчраад л өгсөн... Гэтэл тэрийг миний эсрэг эд мөрийн баримт болгоод байгаа... гэж ярилаа. 

Эх сурвалж: Mass.mn

 тэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аюуш
2 жилийн өмнө
66.181.189.30

Шаадаг муу хулгайч вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.