СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-21

LIVE: Д.Нямхүү: Интермед эмнэлэгт хэвтсэн 69 настай иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 33 болж, найман хүн эдгэрч эмнэлгээс гараад байгаа. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 1229 иргэн байна.

Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс бүс нутгийг хамарч 2.4 сая хүн өвчилж, 170 мянган иргэн нас бараад байна.

ОХУ-д 2-3 долоо хоногийн дараа өвчлөл ид оргил үедээ хүрнэ. Иймээс долоо хоногт нэг удаа эмнэлэг, дэлгүүр явахыг анхааруулав. Өвчин хөнгөх тусаж байгаад хүндэрч байна. Иймд ОХУ өдөртөө 7.7 сая амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн. Зургаадугаар сарын 1-нээс ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг сайн дурын иргэдэд туршиж эхлэхээр болсон байна.

Сингапур улсад 24 цагийн дотор шинээр 1426 тохиолдол, Япон улсын Токио хотод 102 тохиолдол бүртгэгджээ. Япон улсад нийт 276 хүн, БНСУ-д нийт 236 иргэн нас бараад байна. ДЭМБ-аас үндэсний хэмжээнд энэ вирус орж ирэхгүй байх бүх арга хэмжээг авах хэрэгтэй хэмээн зөвлөсөн.

Нэгдүгээр сараас хойш 5155 иргэнийг тусгаарласан. . Эдгээр иргэдийн шинжилгээ сөрөг гарсан. Тусгаарлалтын байранд 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Нийт 6800 гаруй иргэнд шинжилгээ хийгээд байна. 1069 иргэн гэрийн хяналтад байна. Гэрийн тусгаарлалтаас 907 иргэн гарсан.

Сонгуулийн ерөнхий газарт сонгуулийг явах үед ямар заавар зөвлөмжийг барьж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн лабораторид нийт 341 иргэнийг шинжилгээг хийхэд бүгд сөрөг гарсан. Тандалтын зорилгоор Хан-Уул, Баянгол дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 11 иргэнээс сорьц авч шинжлэхэд коронавирусийн халдвар илрээгүй.

.

Ингээд тус эмнэлгээс түргэвчилсэн оношлуураар оношлоход эерэг гарсан тул ХӨСҮТ-д хандаж, шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариуг үдээс хойш гарах үед нь танилцуулна. Одоогийн байдлаар тус өвчтөнд үйлчилж байсан гурван эмч, сувилагчийг тусгаарласан. Түүнчлэн 69 настай өвчтөний хүүхэд энэ оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-н хүртэл БНСУ-д зорчсон. Тухайн хүний хувьд нууц хугацаа дууссан тул коронавирусийн халдвар аваагүй гэж үзэж байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.