СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Нямхүү: Нэмж зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, хяналтад авсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар шинэ вирусээр халдварласан хүний тоо  дэлхий даяар 31,481-д хүрч,  638 хүн нас барж, 1542 хүн эдгэрсэн байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга .

Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариунуудын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ". Өчигдөр зургаан хүн ХӨСҮТ-д ирж тусгаарласан хяналтад орсон. Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан бөгөөд сорьц нь ХӨСҮТ-д ирсэн, шинжилгээ хийгдэж байгаа. Бидний хувьд анхаарлаа сулруулж болохгүй. ”  гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: .

Өмнөх өдрөөс 3,174 шинэ тохиолдол илэрсэн. Халдварын 70 хувь нь БНХАУ-ын Ухань хотоос гарч байна. 

ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд сангууд хандив өргөж эхлээд байна. Ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 10-11-нд судалгаа шинжилгээний тэргүүн зэргийг тогтоохоор олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна.

Өнөөдрийн байдлаар 806 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувь буюу өнгөрсөн долоо хоногийнхоос 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Өнөөдөр 10:00 цагийн байдлаар . Үүний 87.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Одоогийн байдлаар орны ачаалал нэмэгдээгүй. .

Өнөөдрөөс эхлээд ард иргэдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийг тойрсон найман авто замын товчоонд эрүүл мэндийн байгууллагынхан 24 цагаар тандалт, хяналт хийнэ” гэв.

Шинэ коронавирус болон шувууны томуу нь хоёул мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Цогбадрах: Шинэ коронавирус болон H5N1 вирусээр үүсгэгдэж буй шувууны томуунаас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 3,000 гаруй хүнд сургалт явуулсан. . Тиймээс ЗӨСҮТ эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөөг өгч, нийт 3,000 гаруй хүнд сургалт явуулжээ. Ингэхдээ 21 аймгийн бүх нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж байгаа. Халдвар дамжих эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байна.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Д.Батсайхан: Мал эмнэлгийн ерөнхий газраас өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин гарсан талаар мэдээллийг өгье. Хятад улсад шувууны томуу өвчин гарсан болох нь 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр батлагдсан. . Одоогийн байдлаар тус бүс нутагт 17,000 орчим тахиаг устгалд оруулсан гэх мэдээлэл байна.  Манай улсын хувьд өвчлөлөөс сэргийлэх зорилгоор хорио тогтоосон. Улсын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хангалттай байгаа хэмээв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.