Австралийн Засгийн газар цахим ертөнцийн “Google”, “Facebook” компанийн хийж байгаа нэвтрүүлэг, контентын улмаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөр төлөхийг шаардсан гэж “АВС Ньюс” сонинд бичжээ. Энэ талаар тус улсын Санхүүгийн сайд Жош Фруденберг “Энэ контентыг бүтээж байгаа газруудад төлбөр төлөх нь шударга хэрэг” гэснийг мөн дурдсан байна.
Эхэндээ дижитал платформын том компаниуд, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хооронд хийх хэлэлцээрээр нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх сайн дурын кодыг боловсруулахаар төлөвлөж байжээ. Гэвч энэ өрсөлдөөний зохицуулагч Австрали болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газраас боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Гэхдээ долдугаар сарын сүүлчээр торгууль ногдуулсан заавал байх ёстой хууль, шийтгэл, энэ сэдэвтэй холбогдох шүүх ажиллагааны механизмыг баримтын харилцан солилцоо, сүлжээн дэх мэдээний утга агуулгын түвшин болон мэдээнээс олсон хөрөнгийн ашгийн хуваарилалтын талаар төслийг боловсруулах аж. Жош Фруденберг “Бид уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг технологиос хамгаалах гэж оролдож байгаа юм биш. Адил тэнцүү нөхцөл байдлыг баталгаажуулахыг зорьж байна” гэж “АВС” радиод ярьжээ.
Хэвлэл мэдээллийн газрууд санхүүгийн дарамттай тулгарч байна. Түүнээс гадна коронавирус бүх салбарт хэвлэл нийтлэлээр олдог орлогын тоо буурч байна. Тиймээс дижитал платформууд хэвлэлийн салбарын эзэмшигчдэд зориулсан үйл ажиллагаагаа ил тод болгож сайжруулахын тулд илүү их зүйл хийх ёстой гэв.
Х.ОЮУНБОЛД
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.