Хүүхэд болон залуу нас
“Форбес” сэтгүүлээс гаргасан энэ жилийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын тавд бичигдсэн Оракл корпорацийг үндэслэн байгуулагч Ларри Эллисон Нью-Йорк хотод ээжтэйгээ хамт өсчээ. Харин түүний аав нь АНУ-ын нисэх хүчний нисгэгч, биологич байсан байна. Ларри Эллисон есөн сартайдаа уушгины үрэвсэлтэй болсноор ээж нь түүнийг авга ахад нь үрчлүүлжээ. Ингэснээр хүү ээжтэйгээ 48 нас хүртлээ дахин уулзаагүй байна. Хүү Чикаго хотын зүүн арал руу нүүсэн бөгөөд түүнийг өргөж авсан ээжийгээ эелдэг, аавыгаа хатуу чанга, зожиг заримдаа их нөхөрсөг болчихдог Луйс Эллисон гэдэг Засгийн газрын албан хаагч, Чикагод үл хөдлөх хөрөнгөөсөө жаахан ашиг олсон хүн байсан гэж дурсдаг. Хэдийгээр Ларри өргөж авсан аав ээжийнхээ еврей гэр бүлд өссөн ч шашинд итгэдэггүй аж.
Ларри Эллисоны хүүхэд насны зураг "The Journal" сэтгүүл
Тэрээр “Нэг талаараа би шүтлэгтэй гэж бодож байна. Еврейн шашны сургааль нь миний хүлээн зөвшөөрдөг сургааль биш. Би тэднийг бодит гэж итгэдэггүй. Сонирхолтой түүхээс гадна сонирхолтой домог. Гэхдээ энэ нь үнэн гэж итгэдэг хүмүүсийг хүндэтгэдэг. Гэхдээ би тийм биш. Би үүнийг нотолгоо гэж харахгүй байна” гэв. Ларри Эллисон 13 настайдаа еврейн шашны уламжлалаар 13 нас хүрсэн хөвгүүдийг эр хүн гэж тооцдог заншлыг хийхээс татгалзсан байна. Тэрээр “Израилтай холбоотой түүний хайрын түүх нь шашны мэдрэмжтэй холбоогүй. Зөвхөн Израилийн технологийн салбарын шинэчлэгчдийн үзэл санаанд хайртай” гэв. Ларри Эллисон Иллинойс мужийн их сургуулийг II дамжаандаа орхисон байна. Учир нь түүнийг өргөж авсан ээж нь нас барсан аж. Калифорни мужийн хойд хэсэгт зуны амралтаа өнгөрөөсний дараа анх удаа компьютерийн дизайнтай танилцсан Чикагогийн их сургуульд нэг улирал суралцжээ. 1966 онд 22 настайдаа Калифорни мужийн хойд хэсэг рүү нүүсэн байна.
Оракл төслийн эхний жилүүд
Оюутан цагийн зураг "Business Insider" сэтгүүл
1970 онд “Амдал” корпорацид хэсэг хугацаанд ажилласны дараа Ларри “Ампекс” корпорацид ажиллаж эхэлжээ. Түүний төсөлд Холбооны мөрдөх товчоонд зориулсан мэдээллийн сан орж байсан учраас “Оракл” гэж төслийг нэрлэсэн аж. Энэ нь том банкнуудын тараасан мэдээлэлд зориулсан баримтын загвар гэж нэрлэсэн хоорондоо холбоотой мэдээллийн сангийн талаар Эдгар Ф.Коддын бичсэн материалаас сэдэвлэсэн төсөл байжээ. Тэрээр “1977 онд “Софтвэйр хөгжлийн лабораторийг хоёр хүнтэй хамтран байгуулж, 2000-1.200 ам.долларын хөрөнгө оруулсан байна. 1979 онд компаниа “Харилцааны программ хангамжийн компани” гэж нэрийг нь сольсон байна. 1982 онд албан ёсоор Оракл дата сан бүтээгдэхүүнээ гаргасны дараа “Оракл систем корпораци” нэртэй болжээ. Ларри, Коддын онолд тулгуурласан ИМВ, Р систем дата сангийн талаар ярихыг сонссон байна. Тиймээс “Оракл” корпораци түүнтэй зохицохыг хүссэн ч ИМВ Р системийн кодыг хуваалцахаас татгалзсанаар бүтэх боломжгүй болсон аж. 1979 онд Ораклийн анхны бүтээгдэхүүнийг гаргасан ч “Оракл 2” гэж нэрлэсэн байна. Учир нь “Оракл 1” нь хэзээ ч гарч чадаагүйтэй холбоотой аж.
Буруу шийдвэрийн улмаас учирсан хямрал
Оракл компанийн бусад үүсгэн байгуулагч нартай
“Оракл” 1990 онд 400 орчим ажилтнаа халжээ. Учир нь санхүүгийн алдагдалд ороод байсан үе аж. Энэ хямрал нь корпорацийг бараг дампууруулсан бөгөөд анх мөрдөж байсан маркетингийн стратегийн улмаас болсон байна. Тодруулбал, барааг нь худалдагч нар чинээлэг үйлчлүүлэгч нарыг софтвэйрийг нэг удаа боломжоороо их хэмжээгээр худалдаж авахыг уриалж байжээ. Мөн гэрээ байгуулсан улиралд ирээдүйн худалдааны лизенцийн үнийг хэвээр нь үлдээснээр ашгийг өсгөсөн байна. Энэ нь ирээдүйд хийх худалдаа нь хэрэгжээгүй учраас асуудал болжээ. Эцэст нь “Оракл” корпораци олсон орлогоо хоёр дахин нугалж төлөх хэрэгтэй болсон аж. Мөн ашгаа хэтрүүлснээс үүссэн хүмүүсийн шаардлагыг шийдвэрлэх хэрэгтэй болсон байна. Ларри Эллисон энэ талаар сүүлд нь түүний корпораци итгэж боломгүй бизнесийн алдаа байсан гэж ярьжээ. Энэ үеэр “IBM” компани энгийн компютерийн дата сангийн зах зээлийг DB2, SQL/DS гэсэн бүтээгдэхүүнээрээ ноёрхож байв. Гэхдээ Юникс болон Виндовс үйлдлийн системд дата санг зах зээлд оруулахаас хожимдсон нь Субасе, Оракл, Информикс, Майкрософт компани систем болон дунд оврын жижиг компьютерийн зах зээлийг эзэгнэх жижиг боломжийг үлдээсэн байна.
Дата сангийн хаан
“Субасе” компани 1990-1993 онд дата сангийн хамгийн хурдан өсч дэвжсэн, энэ үйлдвэрийн хамгийн дуртай борлуулалтын компани болжээ. Гэвч нэгтгэх гэсэн шуналыхаа хохирогч болсон байна. “Поверсофт” компанитай нэгдсэн нь 1996 онд технологийн салбарт алдаа гаргахад хүргэсэн аж. 1993 онд энэ компани софтвэйрийг эзэмших эрхээ “Майкрософт” корпорацид зарсаныг дараа нь “SQL”сервер нэрээр худалдаанд гаргажээ. Мөн 1994 онд “Информикс” компани “Субасе” компанийг давж гарснаар “Оракл” корпорацийн хүчтэй өрсөлдөгч болсон байна. Энэ хоёр компанийн захирал Пил Уэйт, Ларри Эллисон нарын хооронд Цахиурын хөндийд гурван жил үргэлжилсэн хүчтэй өрнөсөн дайны тухай анхны мэдээ байв. 1997 оны дөрөвдүгээр сард “Информикс” компани санхүүгийн алдагдалд орж, олсон ашиг орлогоо эргүүлэн нугалж төлөх болсноо зарлажээ. Эцэст нь Уэйт баривчлагдаж, “ИМВ” компани түүний компанийг 2001 онд өөртөө нэгтгэсэн байна. Энэ үеэр Эллисон, Стив Жобс компанидаа буцаж ирсний дараа “Apple” компанийн захирал болжээ. 2002 онд тэрээр “Миний ажлын хөтөлбөр захирлын байр сууриа баталгаажуулахын тулд оролцох ёстой төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцох боломж олгохгүй байна” гэж мэдэгдсэн байна. “Оракл” корпораци “Информикс” болон “Субасе” компани дампуурснаар аж үйлдвэрийн салбарт олон жил ноёрхжээ.
Хувийн амьдрал
Эллисон гэрлэж байсан бөгөөд дөрвөн удаа гэрлэлтээ цуцлуулж байжээ. Түүний анхны эхнэр Адда Куйн 1967-1974 он хүртэл, дараагийн эхнэр Нанси Веелер Женкинс 1977-1978 он хүртэл цуг амьдарсан байна. Хоёр дахь эхнэр нь түүнийг Софтвэйр хөгжлийн лабораторийг байгуулахаас зургаан сарын өмнө гэрлэсэн аж. Тэд 1978 онд салснаар Веелер 500 ам.долларын нөхөн олговрын хариуд салсан нөхрийнхөө компанийн талаар ямар нэгэн гомдол гаргахаас татгалзсан байна. Харин гурав дахь эхнэр Барбара Буте 1983-1986 он хүртэл хамт амьдарчээ. Тэрээр нөхрийнхөө байгуулсан корпорацийн угтан авах үйлчилгээний ажилтан байсан аж. Тэд Дэвид, Меган гэсэн хоёр хүүхэдтэй болсон бөгөөд хүүхдүүд нь киноны салбарт ажиллаж байна. Мөн дөрөв дэх эхнэр нь Мелани Графт, романтик зохиолч 2003-2010 хүртэл цуг амьдарсан. 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд Эллисоны Вүүдсайд хувийн эзэмшилд хийсэн хуриманд нөхрийнх нь дотны найз Стив Жобс оролцож, хуримын албан ёсны зурагчны үүргийг гүйцэтгэсэн байна. Олон хүн Ларриг хэдэн настай болох нь мэдэгддэггүй гэж ярьдаг аж. Цахим орчноос олсон зурагнуудаас нь харвал түүнийг 50 гаруй насны хүн гэж харах ч одоо 75 настай. Наснаасаа залуухан харагддагийн нууц нь ботокс гоо сайхны эмчилгээ хийлгэдэгт байдаг аж.
Хувийн өмч
Эллисон бол ер бусын этгээд хүн. Түүнд тансаг байдал таалагддаг байна. Олон хүн илэн далангүй амьдардаг болон хэрэггүй гэж үзэж болох олон зүйлд их мөнгө зарцуулдаг гэж шүүмжилдэг аж. Түүний Калифорни мужийн Вүүдсайд дахь хувийн эзэмшлийн дизайныг ойролцоогоор 110 сая ам.доллараар хийлгэсэн гэдэг байна. Феодалын үеийн Японы барилгаас санаа авч хийсэн 2.3 га хиймэл нууртай аж. 2004, 2005 онд Малибу хотод180 сая гаруй ам.доллараар 12 гаруй эзэмшил газар худалдан авчээ. Түүний 64 сая ам.доллараар худалдан авсан Карбон бич дэх таван эзэмшил нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр үнээр худалдан авсан газрын тоонд Рон Перелман Флорида мужийн Палм бич дэх харшаа 70 сая ам.доллараар зарах хүртэл орж байсан аж. Түүний худалдаж авсан эзэмшил газруудын нэгэнд 2012 оны зургадугаар сарын 21-нд Хавайн арлын захирагч Нэйл Аберкромбиегийн Эллисон Ланай арлын ихэнх хэсгийг Дэвид Мурдокоос худалдаж авах гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн арал ордог байна. Тэрээр Хавайн арлын долоо дахь том арлын 98 хувийг эзэмшдэг. Эллисон хувийн өмчөөс гадна онгоц, усан онгоц сонирхдог нэгэн юм байна. 2010 оны хоёрдугаар сард түүний “USA 17” хөлөг онгоц 33 дахь удаагийн Америкийн аварга шалгаруулах тэмцээний II байрт орж байжээ. Үүний өмнө болсон тэмцээнд эхний байрыг эзэлж байсан аж. Тэрээр хоёр дахь уралдаанд нь багийн гишүүнээр оролцсон байна. Мөн олон төрлийн онгоц жолоодох зөвшөөрөлтэй. Олон удаа шөнийн нислэг хийх тоогоо зөрчиж байсан гэнэ. Түүнээс гадна Италид үйлдвэрлэсэн “СИАИ Марчетти С.211”, “МИГ-29” гэсэн байлдааны хоёр онгоц эзэмшдэг аж.
Ивээн тэтгэгч
1997 онд дугуйгаар давхиснаар осолдож тохойгоо гэмтээснээр түүнийг Калифорни мужийн их сургуулийн доктор, ортопед мэс заслын сайн эмч Чапман Майклд хүргэж өгчээ. Эмч түүнийг сайн арчилж сувилсан нь Ларри Эллисонд сэтгэгдэл төрүүлсэн учраас Лауренс Ж.Эллисоны хүний тархи, булчин судлалын судалгааны төвийг байгуулах ажилд таван сая ам.доллар хандивласан байна. Мөн 1998 онд Дэвис эмнэлгийн төвийн кампуст Амбулторийн тусламжийн төвийг нээжээ. Түүнээс гадна Станфорд, Харвардын их сургуульд их хэмжээний хандив өгч байсан аж. Мөн 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчдын онгоцонд мөргүүлж нурсан ихэр цамхагийн хариуд Ларри Эллисон АНУ-ын Засгийн газарт софтвэйр хандивлах санал тавьсан байна. Ингэснээр тус Засгийн газарт үндэсний баримт бичгийн дата санг байгуулах, үнэмлэх хийх боломжийг түүнд зөвшөөрөхийг хүссэн аж. Ларри Эллисон 2014 онд Израилийн Батлан хамгаалах хүчний найзууддаа 10 сая ам.доллар хандивласан байдаг. Тэрээр “Миний бодож байгаагаар дэлхийн зарим зоригтой хүмүүсийг дэмжихээс өөр том хүндэтгэл гэж байхгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Израилийг хамгаалах, эв найрамдалтай зэрэгцэн оршихын тулд нэг хүсэл зорилгоор шантралгүй нэгдэж байна” гэж ярьжээ. Түүнээс хойш гурван жил найзууддаа олон орны цэргийн албан хаагч нарт зориулсан бааз байгуулахыг дэмжиж 16.6 сая ам.доллар хандивласан байна. “Форбес” сэтгүүлээс өнгөрсөн жил гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад VII байрт орж байсан Ларри Эллисон энэ жил 59 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийн баячуудын жагсаалтын эхний тавд жагсчээ. Тэрээр үүсгэн байгуулсан корпорацийн захирлын албыг 2014 оноос хойш гүйцэтгэхээ больсон юм.
Ишлэл
-Анхдагч байх нь миний хувьд чухал. Надад их мөнгө бий. Миний хувьд мөнгө бол зөвхөн тоо. Би “Надад мөнгө хэрэггүй” гэж хэлэхийг хүсч байна.
-Интернэт нь дэлхийн энхтайванд хувь нэмрээ оруулж байгаа орнуудын хоорондын харилцаа холбооны хэрэгсэл байх ёстой. Учир нь технологийн өндөр хөгжил дэвшлийн гол зорилго нь хүмүүсийн амьдралын түвшинг сайжруулах юм.
-Миний амжилтыг тодорхойлоход миний эрх мэдэл эрдэм мэдлэгийг хүлээн зөвшөөрөх, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх, өөртэйгөө ярилцах нь миний хувь хүний зан чанар их чухал тал байсан. Энэ нь аав ээж, багш нартайгаа тогтоосон чиний харилцаа чамайг өвтгөж болно. Гэхдээ энэ нь амьдралд их хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.