СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилийн Ерөнхийлөгч хорио цээрийн эсрэг жагсаалд нэгдэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болзонаро коронавируст цар тахлын тархалтыг зогсоохоор тогтоосон хорио цээрийг эсэргүүцсэн иргэдтэй хамт жагсаалд нэгдсэн нь багагүй шүүмжлэл дагуулж байна. Төрийн тэргүүн хөл хорио тогтоосон мужийн захирагч нартай хэдэн долоо хоногийн турш санал зөрөлдөж, хатуу чанга хорио цээрийн дэглэм нь дарангуйлал хэмээн буруутгасаар байгаа юм.

Тус улсад коронавирусийн халдварын 40,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 2,500 гаруй иргэн нас барсан. Энэ тоогоороо Бразил улс дэлхийд 11 дүгээрт, Латин Америкт тэргүүн байранд бичигдэж байна.

Өнгөрсөн ням гарагт Болзонаро нийслэл Бразилиа хот дахь армийн удирдах байрны гадаа хэдэн зуун дэмжигчдийн хамт жагсаал хийж нэгджээ. Түүний хэлснээр хувийн эрх чөлөөгөө хамгаалж буй жагсагчид бол баатрууд юм. Мөн хорио цээрийн дэглэмийг дуусгахыг шаардаж, гарын үсэг цуглуулахаа мэдэгджээ. Тэрээр жагсаалд оролцохдоо амны хаалт зүүгээгүйн дээр, ханиалгаж байсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

. Чанга хатуу дэглэм нь иргэдийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй эдийн засгийг сүйрүүлэх эрсдэлтэй тул хилээ ч бас нээх нь зүйтэй гэж тэрээр үзжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.