Энэтхэгийн Керала мужийн Соломоны өргөн чөлөөний орон сууцны айлуудын цоргоноос хар бор өнгийн шар айраг, согтууруулах ундаа гарах болсон тухай гомдол мэдүүлжээ. Оршин суугчдын ярьснаар даваа гарагийн өглөө цэвэр усны цоргоо нээхэд хачин өнгө, амттай ус урссан байна.
Тэд гайхаж усны нөөцөө шалгахад цэвэр ус хадгалах сав руу хэн нэгэн согтууруулах ундаа хольсон байжээ. Тостой төстэй ямар нэг зүйл цэвэр усан дээр тогтсон байхыг харсан байна.
Хэргийг нятглан шалгахад ажилчид нүх ухаж байгаад зэргэлдээ байдаг Рачна цэнгээний газар, зочид буудлын алкохол хадгалдаг савыг цоолсон байжээ. Тус нөөцлүүрт нийт 6,000 литр шар айраг, ликёр хадгалагдаж байсан гэнэ. Тэдгээр согтууруулах ундааны хугацаа нь дууссан тул 2014 оноос хойш энд хадгалж байсан ч харамсалтай нь хажууханд байрлах цэвэр усны худагт асгарч айлуудын цэвэр усыг бохирдуулжээ.
Эх сурвалж: CNN