СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн байцаагчийг батлан даалтад суллажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Малайз улсын Жаяа Петалинг хотын нэгэн байцаагч хоёр монгол эмэгтэйг хүчиндсэн хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчлагджээ.

Уг байцаагч монгол эмэгтэйчүүдийг зам дээр саатуулан хүчин төгөлдөр аяллын бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар тэднийг баривчилсан байна. Улмаар тэрээр хоёр эмэгтэйг зочид буудалд аваачин, хүчиндсэн хэмээн хохирогчид мэдүүлжээ.

Харин дараа өдөр нь дүүргийн цагдаагийн албаныхан 20 болон 37 настай эмэгтэйчүүдийг аварч, хамгаалалтдаа авсан байна. Тэнд байсан 30 настай байцаагчийг хүчингийн хэрэгт сэжиглэн, мөрдөн байцаалт явуулах зорилгоор саатуулаад байжээ.

Селангор мужийн . Тэрээр “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул түүнийг үргэлжлүүлэн саатуулах шаардлагагүй. Гэхдээ нягтлах хэрэгтэй зарим зүйлс үлдсэн тул дараа долоо хоногт шийдвэр гарна гэж найдаж байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын баримт бичгүүдийг мужийн нийслэл Шах Алам хотын прокурорын орлогч даргад хүргүүлсэн аж. Харин хоёр хохирогч болон мөрдөн байцаалтын ажиллагаанд туслалцаа үзүүлсэн бусад гурван хүнд цагдаагийн газраас түр хугацааны шүүхийн хамгаалалтын захирамж гаргуулан авчээ.

Эх сурвалж: Free Malaysia Today

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.