Япон улсын зүүн хэсэгт орших Чиба мужид жил бүр уламжлал болгон явуулдаг Сакүра хотын "Алтан зул цэцгийн фестиваль" энэ жил коронавирусийн тархалтын улмаас цуцлагдсан билээ. Энэхүү фестиваль нь 100 гаруй төрлийн алтан зул цэцгийг толилуулж, хэдэн зуун мянган хүн зорин ирдэг дэлхийд алдартай арга хэмжээ юм.
Хэдий фестивалийг цуцалсан ч олон хүн эдгээр цэцэгсийг харахаар цугларсаар байсан тул Сакура хотын Аялал жуулчлалын нийгэмлэг 800 мянга гаруй алтан зул цэцгийг тайрахад хүрчээ.
Япон улс халдварын тархалтын эсрэг улс даяар онц байдал тогтоосон боловч, хөл хориог зөрчсөн хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй тул хөл хорионы хэрэгжилт сул байгаа хэмээн үзэж байна.
Эх сурвалж: japantoday.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.