СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уолт Дисней 100,000 ажилтандаа цалингүй чөлөө олгов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Алдарт Уолт Дисней кино компани энэ долоо хоногоос эхлэн 100,000 ажилтандаа үргэлжлүүлэн цалин өгөх боломжгүй болсон гэдгээ мэдэгдсэн байна. Дэлхий даяар халдварт коронавирустэй тэмцэж байгаа үед кино театр зэрэг олон хүн цугласан, энтертайнмент үзвэр үйлчилгээний газруудыг хаагаад байгаа юм.

.

2019 оны сүүлийн улирлын тайлангаас харахад цэнгэлдэх хүрээлэн, бараа бүтээгдэхүүний борлуулалт бусад үзвэр үйлчилгээнээс гурван сарын дотор 1,4 тэрбум ам.долларыг ашиг олжээ. Цалингүй чөлөө олгохоор болсон тэдгээр 100,000 ажилтанд эрүүл мэндийн даатгал, халамжийн мөнгийг олгохоос гадна Америкийн Засгийн газрын яаралтай тусламжийн хоёр их наяд ам.долларын сангаас олгох ажилгүйдлын тэтгэмж авах хүсэлт гаргана хэмээн мэдэгдсэн байна.

АНУ даяар Ковид-19-ийн 765,000 орчим тохиолдол илэрч, 40,000 гаруй иргэнээ алдаад байгаа юм. Улсын 40 гаруй мужид хорио цээрийн дэглэм тогтоосноор сая сая иргэн ажилгүйчүүдын эгнээнд шилжиж, ажилгүйдлын тэтгэмж хүсч байна. Түүнчлэн иргэд эдийн засгийг дахин сэргээж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг нээхийг шаардан жагсаал хөдөлгөөн зохион байгуулж байгаа юм.

Энэ үед цахим бизнесүүд амжилттай явж байгаагийн нэг жишээ нь Уолт Диснейн Дисней Плас онлайн стриминг үйлчилгээний сайт нээлтээ хийгээд тавхан сарын хугацаанд 50 сая дагагчтай болсон явдал юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.