LIVE телевиз болон www.livetv.mn сайтаар үзэгчдэд хүрдэг “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн сэтгүүлч С.Будрагчаагийн “Амь насанд халдана. Эсвэл тахир дутуу болгоно” гэсэн маш ноцтой заналхийллийг 105.57.95.109 IP хаягнаас өчигдөр орой ирүүллээ.
Сэтгүүлч С.Будрагчаа хамгийн сүүлд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг өөрийнхөө гэр бүлийн өмчлөлд байдаг “Хабу” зочид буудлынхаа B1 давхарт сүүлийн гурван жилийн хугацаанд хууль бусаар тайчдаг бар ажиллуулж, охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байгаа маш ноцтой баримтыг хөдөлшгүй баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэсэн юм.
Гэвч уг нэвтрүүлэг цацагдсаны дараа тухайн нэвтрүүлэгт оролцсон “MSPD” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Э.Баатарсүхийн амь насанд халдана гэсэн заналхийллийг фэйсбүүкт “Эрбор Бархар” хаягтай хэрэглэгч үзүүлсэн бөгөөд улмаар манай сэтгүүлчийг амь насыг хөнөөнө гэдгээ ил тод илэрхийлж эхэллээ.
Бид уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад албан ёсоор хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд гэм буруутай этгээдийг нэн даруй илрүүлж, хариуцлага тооцохыг холбогдох хүмүүсээс шаардаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Будаа минь болгоомжтой л байгаарай. аюултай шүү