МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Бүлгийн хурлаар гурван асуудлыг авч хэлэлцлээ. Нэгд, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. 14 хоногийн өмнө Хаврын чуулган нээлтээ хийсэн. ҮХНӨ-ийн дараа чуулж байгаагаараа онцлог. ҮХНӨ-тэй холбоотойгоор 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Энэ хаврын чуулганаар арав орчмыг нь хэлэлцэнэ гэж тооцлоо. Дэгийн тухай хууль, Аудитын тухай хууль зэргийг хэлэлцэж батална. Хоёрт, коронавирусийн халдвартай холбоотой бие даасан хууль байх нь зүйтэй хэмээн үзсэн. Гуравт, бусад асуудал. Үүнд ноолуур, тарианы асуудал багтлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-УИХ-ын даалгаврын дагуу нэг удаа хэрэгжих хуулийн төслийг бэлтгэн, өргөн барилаа. Цар тахлын үед авах арга хэмжээ, зөрчсөн тохиолдолд хүлээлгэн хариуцлагыг тодорхой болголоо. Манай хоёр хөршид байдал таагүй хэвээр байна. БНХАУ-ын хувьд өвчлөл дахин гараад эхэлсэн. ОХУ-ын хувьд бараг бүх мужид халдвар илрээд байна. Аюул ойрхон байна гэж үзэж байгаа. Иймд халдвар санаатай тархаавал ял эдлүүлэх заалтыг хуульд тусгаж өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.