СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Батзандан: Гадаадад байгаа монголчууд туйлдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаа хийжээ. Хурлаар Монгол Улсын Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн 90 хоногийг хойшлуулах тухай шийдвэрийн хэрэгжилт, гадаадад оршин сууж буй Монгол иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. 

ШИНЭН-ын дарга Ж.Батзандан: 

-Монгол улсад 158 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. 58 тэрбум төгрөг буюу 12 хувь нь зээлийн эргэн төлөлтөө хойшлуулжээ. Харин арилжааны банкууд 6681 зээлдэгч зээлийн гэрээгээ шинэчилж, зээлийн эргэн төлөлтийн бодлогод хамрагджээ. Энэ нь зээлдэгчдийн 0,5 хувь хамрагджээ гэсэн үг. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн 90 хоногийг хойшлуулах тухай шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна гэж бид үзэж байна. 

Манай намын хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал бол гадаадад оршин сууж буй Монгол иргэдийн тухай. Гадаадад байгаа монголчуудаас санал хүсэлт өдөр бүр ирж байна. Өдөр ирэх тусам байдал нь хүндэрч байна. Иймд, Засгийн газрын тусгай сан, ДТГ-уудын дэргэдэх сангуудын хөрөнгийг шаардлагатай хэмжээнд хүргэх хэрэгтэй. Бид энэ шаардлагыг Засгийн газарт тавьж байна. 

Засгийн газраас иргэдээ авчрах бодлого буруу байна. Гадаадад байгаа монголчуудыг нэн даруй авчрах ёстой. Дампуурах гэж байгаа МИАТ-ийн компанийг энэ үед ашиглах хэрэгтэй. Бид энэ чиглэлээр ажлын хэсэг гаргана. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

-Засгийн газар амладаг биш, ажил хийдэг баймаар байна. Гадаадад байгаа монголчууд туйлдаж байна. ХБНГУ гэхэд өөрийн 300 мянган иргэнээ дэлхийн өнцөг булан бүрээс долоо хоногийн дотор татсан. Ийм хурд Засгийн газарт дутагдаж байна. Монгол улсын нэг ч иргэн гадаадад үхэж болохгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.