Хоёр хүүхэд нь сайжруулсан түлшинд угаартсанаас нэг нь нас барж, нөгөө нь хөгжлийн бэрхшээлтэй болоод байгаа талаар иргэн Л.Галбадрах мэдээлэл хийж, хууль хяналтын байгууллага өнгөрсөн хагас жилийн хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргахгүй, зориуд удаашруулж байгаа тул "Таван толгой түлш" ХХК болон Засгийн газрыг Иргэний шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.
Уг хэрэг Баянзүрх дүүргийн 22-р дугаар хороонд байрлах нэгэн нийтийн байранд 2019 оны аравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө гарчээ.
Баянзүрх 22 дугаар хорооны иргэн Л.Галбадрах:
-Охин маань зээ охинтой минь хамт угаартаж, гурван настай зээ маань харамсалтайгаар нас барж, охин маань группт орчихоод байна. Зүүн хөлийн шагайнаас доош мэдээгүй. Угаартан, олон цаг хэвтсэнээс судас нь боогдон, хөлийн ул цоорсон. "Хужирт" амралтанд амрахаар очиход "Ийм хүн авахгүй" гээд нэг хонуулаад, буцаасан байсан. Оршуулгын зардал 10 сая, ар гэрт нь 8 сая төгрөг өгсөн. Түүнээс "Тавантолгой түлш" ХХК-иас уучлал гуйгаагүй. Ах нь нэг хүүхдээ алдаад, нэг хүүхдээ группт оруулаад байна /уйлав.Сур/
Хуульч Н.Ариунболд:
-Сайжруулсан түлшинд угаартан 13-14 хүн нас барсан. 400 орчим иргэн угаартан, эрүүл мэндээрээ хохирсон. Иргэн Л.Галбадрахын хувьд Эрүүгийн хуулиар хэрэг нь шийдэгдэхгүй байгаа учир өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд хандаж байна.
Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Угаарын хийнд хордож нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Гэвч энэ хэргийг шалгаж, хариуцлага хүлээх ёстой хүмүүст хариуцлага тооцохгүй байна. "Тавантолгой түлш" ХХК-ийн хувьд бүтээгдэхүүн дээрээ анхааруулга наагаагүй. Иргэд энгийн нүүрс шиг түлж, нас барсан. Болгоомжгүй, эс үйлдлээрээ "Тавантолгой түлш" ХХК болон Монгол улсын Засгийн газрыг Иргэний шүүхэд өгч, нэхэмжлэл гаргаж байна.
Угаарын хийнд хордсон иргэд, тэдний ар гэрийнхэн миний 93205233 утсаар холбогдоорой. Хамтдаа тэмцье хэмээн уриалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АН-ын луйварчин Ариунболд тэмцэгч болсон уу
Novsh gej bolimoor ym aa