СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн шинжилгээг төлбөртэй хийх үү?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Энэтхэг улсад коронавирусийн халдварын 17,615 тохиолдол илэрч, 559 хүн нас бараад байна. Тус улсад бүх нийтийг коронавирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж эхэлсэн.

Хувийн лабораториудыг ч мөн дайчилж, иргэдээс шинжилгээ авахыг зааварлаад байгаа юм. Тэдгээр хувийн лабораториудын нэг нь Дайрокэйр юм. Дайрокэйр лаборатори Засгийн газрын заавар зөвлөгөөгөөр Ковид-19-ийн шинжилгээг иргэн бүрт үнэ төлбөргүй хийж гүйцэтгэх ёстой.

Гэвч төлбөрийн боломжтой баян чинээлэг хүмүүс болоод Засгийн газар ядуусын өмнөөс төлбөр төлөх ёстой хэмээн Дайрокэйр лабораторийн үүсгэн байгуулагч Арокиасвами Велумани мэдэгджээ. .

Дээд шатны шүүх уг шийдвэрийг гаргахдаа хувийн лабораториудад зардлыг  нь буцааж төлөх болон хэрхэн нөхөн төлбөр олгох эсэхийг тогтоогүй байна. Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр эрүүл мэндийн хувийн байгууллагууд 500 сая иргэнийг шинжилгээнд хамруулах ёстой болсон юм.

Улсын 1,3 тэрбум иргэний 400,000 орчим нь шинжилгээнд хамрагдсан гэж эх сурвалж мэдээлжээ. Гаднаас оруулж ирэх импортын оношлуур замдаа саатаж байгаа тул Энэтхэгийн эрүүл мэндийн судалгааны зөвлөл дотооддоо үйлдвэрлэсэн оношлууруудыг ашиглаж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.