Афганистан улсын Ерөнхийлөгч Ашраф Ганигийн ордонд ажилладаг хэдэн арван ажилтанд коронавирусийн шинжилгээ хийхэд эерэг гараад байгаа билээ. Нью-Йорк Таймс сонинд мэдээлснээр Ерөнхийлөгчийн ордонд Ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 40 болж нэмэгдсэн байна.
Афганистаны Засийн газар энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй бөгөөд Ерөнхийлөгч халдвар авсан эсэх тодорхойгүй байна. Энэ жил 70 настай төрийн тэргүүн 1990 онд хорт хавдар тусч, ходоодоо тайруулсан билээ.
Ерөнхийлөгчийн ордноос Ашраф Гани Засгийн газрын танхимын уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж буйг танилцуулсан. Гэсэн ч Ерөнхийлөгч Иран улсын албаны хүмүүстэй биечлэн уулзаж буй зургууд олон нийтэд хүрсэн.
Саяхныг хүртэл коронавирусийн халдварын маш бага тохиолдол илэрч байсан Афганистанд нийт 1,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 30 гаруй иргэн нас баржээ. Вирусийн тархалт өндөр Иран улсаас 150,000 иргэнээ эргүүлэн татаж эхэлсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол эрс нэмэгдэж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.