СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Өнөрцэцэг: Цагдааг биш, "ажил хийлгээгүй" гэж сэтгүүлч намайг шалгасанд гомдолтой байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат энэ сарын 17-нд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан тухай мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, тус сайт нь ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлжээ. Иймд тэд тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж.

Энэ дагуу /2020.04.17/

Нийгэмд дуулиан дэгдээгээд байгаа эл асуудлаар өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг, мөн халдлагад өртсөн dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа нар мэдээлэл хийлээ.

МСНЭ-ийн ерөнхийлөгч М.Мандахбаяр: 

-. МСНЭ энэ асуудалд холбогдох газар, хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Энэ сарын 17-нд өглөөнөөс хойш шүүх, цагдаагийн байгууллагаар явж мэдүүлэг өгсөн. Ингээд энэ өдөр 17.00 цагийн үед дэд хурандаа Ч.Чинбат дуудсан.

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн төрсөн хүүгийн компани хууль бус үйлдэл гаргасан тухай нэвтрүүлэгтэй холбоотой 40 гаруй хуудсыг өнгөрсөн оны 11 сарын 27-нд өгсөн. Гэтэл миний баримтыг аваад шалгах байтал хагас жилийн дотор ямар ч шалгалтын ажил явуулаагүй. Харин ч Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл миний хүүгийн компанийг надтай холбож, миний нэр төрд халдаж байна гэж цагдаад хандсан.

Уг хэргийн шүүх хурал энэ лхагва гарагт болох байсан тул дэд хурандаа Ч.Чинбатаас өөрийн өгсөн баримтын дагуу хяналт шалгалт явуулж байгааг асууж тодруулсны төлөө намайг өрөөнөөсөө хөөн гаргасан. Миний гараас чирж, гар луу түлхэж, миний утсыг авсан.

Ингээд Чингэлтэй дүүргийн байцаагч Ганзоригоос гар утсаа авах зуур цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. .

"Арай дэндүүлчих вий дээ" хэмээн надаас уучлалт хүсэх байх гэтэл ажлыг нь хийлгээгүйн төлөө цагдаад хандсанд маш их гомдож байна. Ингээд . Ч.Чинбат дэд хурандаа намайг түлхэж байгаа бичлэг өрөөнийх нь гадна талын камерт бичигдсэн байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэх байх" хэмээсэн юм. 

Доргио.мн сайтын Сэтгүүлч А.Баярмаа:

-Ажлаа хийж яваад халдлагад өртөж хөлөө гэмтээсэн. Энэ сарын 16-нд "Сахигтун Үндсэн хуулийн эвсэл-19”-өөс "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг суллахыг шаардаж, 5,000 иргэн гарын үсэг зурсан талаараа хэвлэлийн бага хурал хийж, талбайд жагсаал зохион байгуулна гэсэн. . Түлхэх үед нь эвгүй гишгэж, зүүн хөлийн зөөлөн эд гэмтэж, алхаж чадахгүй байдалтай байна. Түлхэж байгаа бичлэг камерын бичлэг байгаа. Мөн тэнд байсан сэтгүүлч, зураглаач нар харсан.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр:

-Сэтгүүлчид ажлаа хийж явахдаа бусдын халдлагад өртөж, нэг нь хөлөө гэмтээж, нэг нь цагдаад шалгагдаж байна. Энэ бол хувь сэтгүүлч, хувь хүнийг өмөөрч буй мэдэгдэл биш. Монголын нийт ард түмний мэдэх эрх, Монголын нийт сэтгүүлчдийн мэдээлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалж буй үйлдэл. Иймээс МСНЭ-ээс ЦЕГ, АТГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо руу шаардлага хүргүүлж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад сэтгүүлчдийн эрх зөрчигдөж буй энэ асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа тэмцэхийг уриалж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
4 жилийн өмнө
122.201.20.156

Эсгий хийх газар нохойны хэрэггүй мандахбаяр өнөрцэцэгийн нэрийг барьж шоудахаа боль. Өөсдийн сэтгүүлчдээ энэ битгий хэл дарамталж байдаг юм гэхчивлээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.