Дэлхийн олон арван уран бүтээлч, дуучин, хөгжимчид “Нэг дэлхий: Гэртээ хамтдаа” шоу тоглолтыг найман цагийн турш бөмбөрцгийн өнцөг булан бүрт цахимаар болон телевизээр дамжуулан толилуулсан билээ. Халдварт коронавируст цар тахалтай тэмцэж, үүний эсрэг уриалсан тоглолтын үеэр ДЭМБ-д 128 сая ам.долларын хандив цуглуулж өгсөн байна.
Уг тоглолтод Лэйди Гага, Роллинг Стөүнс, Стийв Вондер зэрэг алдартнууд багтаж, Глобал Ситизен олон улсын байгууллагаас зохион байгуулсан юм. Тоглолт хоёр үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг зургаан цаг үргэлжилж, хоёр дахь хэсэг хоёр цаг үргэлжилсэн бөгөөд Жимми Фаллон, Жимми Киммел, Стефен Колберт нар хөтлөн явуулжээ.
Тоглолтын нээлтийг хийхдээ “галын шугаманд тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнууддаа баярлалаа, бид та нартай хамт шүү. Бидний төлөө тэмцэж байгаад баярлалаа” хэмээн хэлжээ. Алдартнууд эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэхээс гадна цар тахалтай тэмцэхийн тулд эв нэгдэлтэй байх нь чухал гэдгийг хэлж байлаа.
Тэйлор Свифт, Пол МакКартни, Женнифер Лопез нар гэрээсээ тоглолтоо сонирхуулсан оддын нэг хэсэг байлаа.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.