Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасанг уржигдар/2020.02.05/ цагдан хорих захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасан.
Улмаар түүнийг яллагдагчаар тооцон цагдан хориулах прокурорын хүсэлтийг хэлэлцэж, НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэгт ч бас таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар хандсан байдаг. Ингээд АТГ-ын 30 хоногийн хугацаагаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр саатуулаад байгаа юм. Гэвч АН-ын түүнийг хэлмэгдүүлж байна гэж үзэж байна. Учир нь эрх баригч МАН-аас томилогдсон үе үеийн сайд нар Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан гэм буруугаа буруугүй хүнд тохлоо гэж үзэж байна.
Уг асуудлаар АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа, хуульч Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ.
-УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг “Капитал” банкийг татан буулгах шийдвэрийг Монгол банк 2019 онд гаргаж, тус банкийг дампууруулсан. Дампуурсан Капитал банканд төрийн 29 байгууллагын нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын “Зөвшөөрөл”-өөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банканд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон.
Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын “зөвшөөрөл”-өөр, одоогийн сайд С.Чинзоригийн “зөвшөөрөл”-өөр 2017 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.
Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна. Энэ нь эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго, захиалгыг гүйцэтгэж байгаа хуулийнхны онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байгаа ажээ.
2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкинд хадгуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг.
Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлал гуйхыг эрх баригч Монгол ардын нам, тус намын дарга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байгаа илэрхийллээ.