Кесарево хагалгаагаар төрсөн эмэгтэй хүүхэд өөрөөрөө төрсөн хүүхэдтэй харьцуулахад чихрийн шижингээр өвдөх, таргалах магадлал өндөр байдаг ажээ. Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, кесаревогоор төрсөн эмэгтэйчүүд таргалах магадлал 11 хувь, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх магадлал 46 хувь байдаг нь батлагдсан байна. Энэхүү судалгааг хийхдээ 24-44 насны 33 мянган эмэгтэйг хамруулсан аж. Харин кесарево хагалгаа эрэгтэй хүнд ямар нөлөө үзүүлэхийг судалгааны багийнхан хараахан судлаагүй байна.
Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/sciencetech/article-8214391/Baby-girls-born-caesarean-higher-risk-obesity.html
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.