СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-20

Худалдаа эрхлэгчдэд зээл, түрээс дарамт болж байна гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Шинэ төрлийн вирус дэлхий дахинд аюулын харанга дэлдэж, хүн амын эрүүл мэнд төдийгүй, эдийн засагт цохилт өгч байна. МҮХАҮТ-аас хийсэн COVID-19 вирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө ба шаардагдаж буй дэмжлэгийг тодорхойлох зорилгоор өнгөрсөн сард гишүүн болон гишүүн бус 1100 аж ахуйн нэгжийг хамруулсан судалгааг хийсэн байдаг. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 66 хувь нь зээлийн төлбөр, хүү, хугацаа хамгийн гол бэрхшээл болж байгааг хэлж байжээ.

Ийм үед худалдаа наймаа эрхлэгчдийн бодит байдал ямар байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорьлоо.

Ихэнх түрээслэгчид Ийнхүү орлого буурсан нь худалдагч нарт ч хамаатай. Борлуулалтын орлогоороо урамшууллаа тооцуулдаг худалдагч нар цалингаа бүтэн авч чадахгүй байгаа аж. Үнэхээр л “Бөмбөгөр” худалдааны төвийн зарим түрээслэгч ашиг орлого багатайгаас шалтгаалан түрээслэхээ больсон байна. Хэд алхаад л хоосон, түрээслүүлнэ гэсэн бичиг хадаастай лангуу энд тэндгүй байлаа. 

Бэлэн хувцасны худалдаа эрхлэгч Б.Саруул “Худалдаа, наймааны орлого бага багаар буураад л байсан. Багасч байсан дээр нь ийм эгзэгтэй үе таарчихаар сандарч байна. Худалдаачид ийм цаг үед түрээсээ өгөх нь бүү хэл бараагаа ч татаж чадахаа больж байна. Урьдчилан тооцоогүй эрсдэл  гарч ирсэн тул тэвдэж байна” гэв.

“Ашиг битгий хэл түрээсээ ч төлж дийлэхгүй байна...”

Бизнес эрхлэгч иргэн А.Мөнхтуяа “Бэлэн хувцасны наймаа эрхлээд дөрвөн жил болж байна. Өмнө нь ийм нөхцөл байдалтай тулгарч байгаагүй болохоор хүнд байна. Энэ оны эхээр коронавирусын эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлэг, шат дараалсан арга хэмжээнээс үүдэн орлого  80 хувиар буурсан. Ашиг олохоосоо илүү түрээсээ ч төлөхөд бэрх болсон. Сард 700 мянган төгрөгийн түрээс төлж байна. Банк, ББСБ-д байр, машины лизингтэй. ББСБ-уудаас зээл авна гэдэг үнэхээр хэцүү. Зээл төлөхгүй хугацаа хэтэрвэл машинаа хурааж авна гэдэг” хэмээлээ.

Тэгвэл Орлого бага, бараг хүнгүй шахам байна. Өнгөрсөн сард долоо хоног хөл хорио тогтооход  25 хувиар гуравдугаар сарын түрээсийг л хөнгөлсөн. Энэ сард хөнгөлнө гэсэн юм огт яриагүй. Ийм нөхцөлд олон жил хийсэн наймаагаа болилтой нь биш. Түрээсээ бага ч гэсэн хөнгөлчихвөл бидний нуруун дээр байгаа ачаа ч гэсэн хөнгөрнө шүү дээ” гэсэн юм.

Бизнес эрхлэгчид нэг л зүйлийг хүслээ. Тэр нь түрээслүүлэгчид, зээлдүүлэгчдийг уян хатан хандахыг уриалж байна. Бизнес гэдэг харилцан ашигтай байх ёстой. Улс оронд зайлшгүй нөхцөл үүссэн үед төрөөс гаргаж буй шийдвэрүүдийг хүндэтгэж байна. Харин үүнийг ойлгож зээлийн түрээсээ харзнаж үзээч гэдгийг уулзсан бизнес эрхлэгч болгон хэлж байсан юм. Энэ тухай “Сандэй” худалдааны төвд худалдаа эрхлэгч иргэн “Өнгөрсөн сард улс даяар хэд хоног  хөл хорио тогтоосон өдрийн түрээсийг л хассан. Одоо энэ сарын түрээс нэхэгдээд эхэлчихсэн байна. Хүнгүй, худалдан авагчгүй, өдрийн орлого хоолноос хэтрэхгүй байна” гэж ярив.

. Энэ үед хамгийн их хохирч буй нь түрээслэгчид болжээ. Ямартай ч, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн урьдчилан тооцоогүй их сорилтын өдрүүд үргэлжилсээр байна. Эхнээсээ ч үр дагавар нь энэ мэт анзаарагдаж байна.  Урт хугацаандаа төрийн зохицуулалт юу байж болох, гадны улсуудын туршлага ямар байдаг, эдийн засгийн том зургаар нь харвал Монголд төдийгүй бусад оронд хэдийнэ хямрал үүсжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.