Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Арван наймын дөрөлж” гэдэг газарт энэ сарын 19-нд ойн түймэр гарч 2.2 га ойн талбай шатжээ.
Дорнод аймгийн Баяндун сумын Түргэнбагийн “Тогоот” гэдэг газарт хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг энэ сарын 15-нд хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, энэ сарын 19-ны өдрийн байдлаар түймрийн зүүн болон урд, баруун талын тархалтыг зогсоосон. “Хоовон даваа” гэдэг газраас “Хустайн хүзүү” гэдэг газар хүртэл, “Шивэрийн-Ам” гэдэг газрын баруунаас хойд чиглэлд цурам тавьж түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулжээ. Одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээг багийн “Бөгтөрийн нуруу” гэдэг газарт ой, хээрийн түймэр энэ сарын 18-нд гарсан. Онцгой байдал, орон нутгийн иргэд энэ сарын 19-нд 07:00 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг ойд унанги мод их байсан тул уугилт их байгаа учраас галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байгаа аж. Энэхүү гал түймэрт 358 га ойн талбай шатжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.