СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн хувцастай этгээд 10 гаруй хүний аминд хүрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Канад улсын Нова Скотиа мужид цагдаагийн дүрэмт хувцас өмссөн буутай этгээд халдлага үйлдэж 16 хүний амь насыг хороожээ. Амиа алдсан хохирогчдын дунд цагдаагийн эмэгтэй албан хаагч багтжээ.

Халдлага үйлдсэн этгээдийг барихын тулд 12 цагийн турш хойноос нь мөшгиж, автомашинаар хөөж эцэст нь гэмт этгээд амиа алдсан байна. э. Цагдаагийн газрын өгсөн мэдээлэлд гэмт этгээд цагдаагийн хувцас өмсөөд зогсохгүй цагдаагийн машин жолоодож байсан тухай дурджээ.

Ням гарагийн байдлаар гэмт этгээд хэд хэдэн байрлалд иргэд рүү буудаж хороосон тул түүнд буудуулсан хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Халдлага гарсны дараа Портапик тосгоны оршин суугчдыг аюулгүй байдлаа хамгаалж гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

.

Гэмт этгээдийг 51 настай Габриель Вортман гэгч болохыг мужийн цагдаагийн газар цахим хуудсандаа нийтэлжээ. Чухам яагаад аймшигт халдлага үйлдсэн нь тодорхойгүй ч санамсаргүй байдлаар эхний халдлага үйлдэгдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Мөн түүнийг цагдаагийн хүчинд алба хаадаггүй гэдгийг мэдэгджээ.

Тус улс нь хөрш АНУ-тай харьцуулахад галт зэвсэг эзэмших хууль хатуу чанга учир ийм төрлийн гэмт хэрэг маш бага гардаг. Өнгөрсөн жил өсвөр насны хоёр хүүхэд галт зэвсгээр гурван хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.