Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо “Миний зах” худалдааны төвийн хажуу талын 56 дугаар байрны гадна фасад энэ сарын 18-нд хүчтэй салхины улмаас хууларч унажээ.
Гадна фасадын хөөсөнцөр хажуу талын “Жавхлант” төвийн дээвэр дээр унасан бөгөөд азаар хүн бэртэж гэмтээгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах 56 дугаар байрыг 2008 онд “Дорнын Өргөө” ХХК барьж ашиглалтад оруулжээ.
Барилгын тухайн хуулинд ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай тал нь хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хууларч гээд биичих л дээ. Танайх мэдээ нийтлэх гэж үнэн элгийн шүү. Заримдаа гарчигаа давтаад хоёрхон өгүүлбэр бичцэн байх жишээний. Дээрээ с нуль алдаа. Яана даа.
Teriig ni bid nar zasaad ch yvm uu oilgool unshina
Ийм хог хүлээн авч байдаг Улсын комиссын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.Барилгын компанийн барилга барих эрхийг цуцлах ёстой! Хохирлыг бүхэн төлөх гээд маш их асуудал байна даа!