Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан.
Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийнэ.
Гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Явган хүний зам хийхдээ тэргэнцэртэй хүн,хүүхдийн тэрэг явах түрсэн хүн явах налууг нь мартсан юм бишүү.
МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛЗҮЙГ ОГТ ТООЦООЛООГҮЙ МӨНГӨ ХУСАХАА УРЬТАЛ БОЛГОСОН !!! ХЭН АВТОЗАМЫН ГОЛД МАШИНЫ УТАА УГААРТ СУУЖ АЛХАЖ ЯВАХ ВЭ !!! ХОЁР ТАЛДАА ЯВГАН ХҮНИЙ ЗАМТАЙ !!! ЭНЭ ХИЙГДЭЖ БУЙ ЗАМЫН ДОР БОХИР ЦЭВЭР УСНЫ ШУГАМ БИЙ !!! ЖИЛ БҮР УХНА !!!
ХАЙРАН МӨНГӨ САНХҮҮ ! ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХУСАХ ГЭЭД УЛАЙРЧИХ БОЛТОЙ ЮМ !
Тэнэг юм хийхийнхээ оронд өөр юмаа янзалдаг ч болоосой
Ямар мэдрэлтэй хүн энэ дундуур яавах вэ дэ
1.6 km zam barih shiidweriig gargasan huniig n ene zamaar n alhuulah heregtei.Ehnees n duustal alhaad bodoh heregtei baisanaa oilgoh boluu.
Тавьсан гацуур нь бүгд 1-3 жилийн дотор хатаж үхнэ. Улиасаа бусад навчит модуудаа тариачэээ
Хороололын энэ хэсэг доороо цэвэр бохирын шугамтай хавар болгон ингээд янзалдаг, намар болохоор ургац хураах гэж байгаа юм шиг хуулаад онгичдог. Энэ бол мөнгө идэх арга. Тэр голоор юу хийж алхах уу❓. Бүүр арай дэндүү юмаа.
Хороололын энэ хэсэг доороо цэвэр бохирын шугамтай хавар болгон ингээд янзалдаг, намар болохоор ургац хураах гэж байгаа юм шиг хуулаад онгичдог. Энэ бол мөнгө идэх арга. Тэр голоор юу хийж алхах уу❓. Бүүр арай дэндүү юмаа. Дээрээс нь ургаж баысан мод авчирч үхүүлээд, байгаль сүйтгээд, ургахгүй ш дээ.
Mash ih saihan bolj bna yzemj saitai setgeld hursen harahad goe amarch zolootei zugaalahad saihan buteen baguulalt boljee bayarlalaa