СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: ОХУ-аас ирсэн нэг иргэнээс Ковид-19 илэрч, Туркийн хоёр иргэн эдгэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар 213 Улсад бүртгэгдэж, 572 мянган хүн эдгэрсэн байна. АНУ, Итали, Иран, Их Британи улсуудад тархалт эрчтэй хэвээр байна.

 ОХУ-д сүүлийн 24 цагт 4,070 тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөсөө 40 хувиар нэмэгдлээ. Ирэх 2-3 долоо хоногт дэгдэлт оргилдоо хүрнэ гэж Москва хотын захирагч мэдэгдсэн.

Тэрбээр Москва хотод анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш дөрвөн сарын хугацаанд 1.7 сая хүнд шинжилгээ хийсэн ч найдвартай байдалд нь эргэлзэж байна гэжээ" хэмээн тойм мэдээллийг танилцууллаа.

Мөн өчигдөр Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар тархах эрсдлийн үнэлгээг дахин хийхэд халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР хэвээр гарчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүнд, дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор хүнд өвчтэй хүмүүс ирсэн тэдэнд хоёр удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Түүнчлэн зарим иргэдийн хувьд Монгол Улс дотроо халдвар тараасан юм биш үү гэх мэдээлэл гарах болсон. Энэ үүднээс байнга тандалт судалгаа хийж, .

Харин ОХУ-аас ирсэн сэжигтэй 30 иргэний дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг тохиолдол илэрч, халдварын тохиолдол 32 боллоо.

Нэг сайн мэдээ гэвэл Туркийн хоёр иргэн эдгэрч сүүлийн гурван хоногийн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тэд эмнэлгээс гарах байсан ч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн 14 хоногийн тусгаарлалтанд байхаа илэрхийлсэн.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн ачааллыг багасгах зорилгоор 105 хүнийг өөр тусгаарлалтын байранд нүүлгэн шилжүүлээд байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.