СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-07

БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг өнөөдрөөс эхлэн зөвхөн галт тэрэг болон онгоцоор хил нэвтрүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Коронавирусийн тархалтын эсрэг шинэ төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас эх орон руугаа ирж байгаа иргэдийг зөвхөн галт тэрэг болон онгоцоор нэвтрүүлэхээр болсон хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг хэрэгжүүлж гаалийн байгууллага улсын хилээр гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд БНХАУ-аас ирэх Монгол улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд автозамын Булган-Такашикен, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомт болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор нэвтрүүлсэн байна.

Ташрамд хэлэхэд, 2020 оны нэгдүгээр сард улсын хилээр Монгол Улсын 161816 орж, 150890 иргэн гарчээ. Харин гадаад улсын 90898 иргэн орж, 99381 иргэн гарч явсан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.