СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас татвар авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын өчигдрийн /2020.04.17/ Цахим чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Тус хуулийн төсөлд

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэж үзэж байгаа ажээ. 

Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргахаар уг хуулинд тусгажээ. Нийтдээ 111 иргэний гомдо байгаа бөгөөд 68 хүний асуудлыг шийджээ. 

ААН-үүд дархан цаазат, Богдхан уулын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөөд явах нь зүй ёсны зарчим. Сардаа 1 мкв талбайд 252 төгрөг төлөх ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gan
4 жилийн өмнө
202.9.47.10

Худалдаж аваад амьдарч байгаа айл яахын сар бүр сөх бас татвар гээд төлөх юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.