СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадны улсуудад халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь оюутнууд байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 улсад коронавирус тархаж 2 сая 250 мянган хүн халдварлаж, 154 662 хүн халдвараар нас баржээ. 1,5 сая хүн эмчлүүлж байна.

АНУ, Итали, Иран, Испани, Турк, Герман улсуудад тархалт эрчимтэй хэвээр байна.

Москва хотын дэд дарга ирэх 2-3 долоо хоногт коронавирусийн дэгдэлт оргил үедээ хүрнэ. Хамгийн хүнд үе тохионо гэдгийг онцолсон байна. Тиймээс Москва дахь 5000 км квадрат талбай бүхий 800 ортой эмнэлгийг коронавирусийн өвчтөнд зориулж нэг сарын дотор барьсан бөгөөд ирэх даваа гарагт ашиглалтад оруулахаа мэдэгдсэн байна.

ОХУ-д өвчлөл гарсан сүүлийн 4 сарын хугацаанд 1,7 сая хүнд шинжилгээ хийсэн боловч найдвартай байдалд эргэлзэж байгаа ажээ. Өвчлөл эхэлж байх үедээ 20-30 хувь нь шинж тэмдэггүй байсан бол одоо 50 хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй байна. Энэ нь халдвар тээгч их байгааг илэрхийлж байна. Тиймээс нийт ард иргэд маскаа зүүх, гараа ариутгах, ариун цэврээ сахих шаардлагатайг онцолжээ.

Мөн 323002 гэдэг утсыг ЭМЯ дээр ажиллуулж байгаа бөгөөд дээрх утсуудаар 16 улс оронд суугаа 96 монгол иргэн холбогдож зөвлөгөө авчээ.

Тэд гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх, ямар хоолны дэглэм барих гэх мэт зөвлөгөөг авчээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр Баасан гарагт тус улсад халдварын 26 тохиолдол шинээр бүртгэгдсэний 15 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж иржээ. Тухайлбал, өмнө нь зөвхөн эмнэлэгт нас барсан тохиолдлыг бүртгэсэн бол одоо эмнэлгээс гадуур гэртээ болон шоронд нас барсан тохиолдлуудол болох 1290 тохиолдлыг нэмж 3869 болжээ. Ингэснээр БНХАУ-д нийт нас баралтын тоо 4642 болжээ.

Өнгөрсөн 7 хоногт тус улсад Үндэсний ассемблейн сонгууль болсонтой холбоотойгоор ирэх 14 хоногийн дотор халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй гэж үзэж байна.  Нийт халдварын тоо 10635, нас баралт 230 болжээ.

211 хүний биеийн байдал хүнд байгаагийн 4 нь Даймонд пренцисс хөлөг онгоцоны зорчигч юм.

. Шинэ халдварын 90 гаруй хувь нь гадаадын цагаач, ажилчдын дотуур байранд дэгдсэн халдвар бөгөөд цаашид нэмэгдэнэ гэж үзэж байна. Учир нь цагаач ажилчдын орчин нөхцөл тааруу, 20 хүн нэг өрөөнд амьдардаг, дундаа нэг ариун цэвэр, угаалгын өрөөтэй юм.

Малайзад улсад 110, Филиппин улсд 207 шинэ тохиолдол бүртгэгдэж халдвар тархалт нэмэгдсээр байна.

Турк улсад халдвар эрчимтэй тархаж байгаа учраас олон нийтийг хамарсан хөл хориог өчигдөр/2020.04.17/-өөс эхэлж тогтоожээ.

 Тусгаарлах байранд 1451 иргэн байна. 5 хүртэлх насны хүүхэд 37, жирэмсэн эх 28, даралт ихсэх эмгэгтэй хүн 63, зүрх судасны бусад эмгэгтэй 12, чихрийн шижинтэй 19, хоол боловсруулах эмгэгтэй гэх мэт  иргэд тусгаарлалтад байна. нийслэлд 97 иргэн гэрээрээр тусгаарлагдсан.

Мөн 62 хүний давтан шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй байна. Тандалтын зорилгоор хйисэн шинжилгээнүүдэд ч вирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 242 хүн тандналт, хяналтад байна.

Өвчтөнхүүдийн биеийн байдал дунд зэрэг байна. Франц иргэний шинжилгээний нэг сорьцонд нэмэх гарсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
207.102.105.166

Hudlaa medee

Bi
4 жилийн өмнө
207.102.105.166

Shal hudlaa medee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.